Улсын хэмжээнд 40387 хүн ЭЕШ өгчээ

Хуучирсан мэдээ: 2017.07.01-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд 40387 хүн ЭЕШ өгчээ

Лондонгийн олимпийн нээлтийн үеэр цэнгэлдэхийн улс орнуудын удирдагч нарын сууж байсан хэсэгт нэгэн хачирхалтай зүйл болжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүн өнөөдөр гарч, зарим аймгуудад их, дээд сургууль төгсөгчдийн бүртгэл эхэлжээ. Тодруулбал, орон нутгийн төгсөгчдийг бүртгэх, оноог жагсаах ажлыг эхлүүлээд байгаа аж. Энэ жилийн хувьд 160 орчим хөтөлбөрийн хүрээнд 300 орчим мэргэжлээр их, дээд сургуулиуд элсэлт авах юм байна. Их, дээд сургуульд элсэхээр элсэлтийн ерөнхий шалгалт 40387 суралцагч өгсөн бөгөөд үүний 87 хувь нь энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсөгч бол 16 хувь нь 2016 оны төгсөгчид юм байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргасан журмын дагуу их, дээд сургуульд элсэгчдийн босго оноо 400 онооноос дээш байх ёстой аж.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж