Онц байдал тогтоосон өдөр

Хуучирсан мэдээ: 2017.07.01-нд нийтлэгдсэн

Онц байдал тогтоосон өдөр

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Англичууд олимпиос алтан медаль авчирна гэж итгэл хүлээлгэж буй тамирчдаа долоон гайхамшиг хэмээн нэрлээд байгаа гэнэ.

    Одоогоос есөн жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-ний энэ өдөр Монголын таван иргэн амь насаа алдсан аймшигт хэрэг явдал болсон юм.

    УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн улс төрийн нам Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлэхэд иргэд олноороо нэгдэн эцэстээ энэ нь эмх замбараагүй байдал руу шилжсэн байдаг.

    Үймээнийг зогсоохын тулд цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, МАХН-ын төв байранд гарсан галыг унтраахаар Онцгойгийн албан хаагчид ажилласан ч хүчрээгүй юм.

    Энэхүү үймээн самуунаас болж,  эрдэнэт таван залуу амь насаа алдаж, мөн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчид бэртэж гэмтсэн байдаг.

    Эцэст нь үймээнийг намжаахын тулд Онц байдал зарласан түүхтэй.

    Үймээний уршгаар олон залуус ял авсан гашуун түүх бий. Мөн тухайн үеийн цагдаагийн газрыг удирдаж байсан үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноож байв.

    Энэ хэрэг явдал монголчуудын түүхэнд хараар тэмдэглэгдэх хамгийн гашуун бөгөөд дахин давтахгүй байх, бас мартах учиргүй өдрийн нэг билээ.

    Г.ХОРОЛ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж