Хонгконг Хятадад шилжсэний 20 жилийн ой тохиов

Хуучирсан мэдээ: 2017.07.01-нд нийтлэгдсэн

Хонгконг Хятадад шилжсэний 20 жилийн ой тохиов

Зүүн бүсийн даншиг наадмын хурдан соёолонгууд дөнгөж сая барианд орлоо. 3

Хонгконг Их Британийн колоничлолоос салж, Хятадад шилжсэний 20 жилийн ойг өндөр хамгаалалт дор тэмдэглэж байна.

Ойн хүрээнд туг мандуулах ёслол болон өөр олон арга хэмжээнд Хятадын дарга Си Жинпин оролцож, ерөнхийлөн захирагч Кэрри Лам албан ёсоор тангараг өргөжээ. Хятадын дарга Си Жинпин “Хонгконг урьд өмнөхөөс илүү эрх чөлөөг эдэлж байна. Гэхдээ Бээжингийн хараа хяналт, бодлогын эсрэг ямар ч уриалгыг зөвшөөрөхгүй” хэмээн Кэрри Ламын тангараг өргөх ёслолын үеэр мэдэгджээ.

Хонгконгийн ерөнхийлөн захирагч Кэрри Лам албан ёсоор тангараг өргөжээ.

Үүний зэрэгцээ ардчиллыг дэмжигч болон Хятадын талыг баримтлагч гэж хоёр талцсан Хонгконгийн ард иргэд жагсаал цуглаан зохион байгуулж, хоорондоо мөргөлдсөн байна.

Цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, мөргөлдөөний үеэр нэлээд хэдэн хүнийг баривчилжээ. Аюулгүй байдлын үүднээс Хонгконгийн зарим газрыг цагдаагийн хамгаалалтад авч, хаасан байв.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж