Иран руу мах экспортолж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.07.01-нд нийтлэгдсэн

Иран руу мах экспортолж эхэллээ

Хэрвээ та замын хөдөлгөөнд оролцож байгаа бол анхаарлаа хандуулна уу.

-Иран улс долоо хоног бүр 4000 тонн мах экспортлох сонирхолтой байна-

70 гаруй сая малтай Монгол Улс жилд 160 гаруй мянган тонн мах экспортлох боломжтой гэдэг. Гэвч ОХУ, БНХАУ, Япон, Казакстан зэрэг орнуудад 10 орчим тонн махыг жилдээ экспортолж байна. Одооноос энэ тоо дахин 4000 мянган тонноор өсч, мах экспортлох орны тоо нэгээр нэмэгдэв.

Монгол Улс Иран улс руу хонины мах экспортолж эхлэв. Иран улс Монгол Улсаас 4000 тонн хонины мах экспортлох хүсэлт тавьсны дагуу “Дархан мийт фүүдс” ХХК-иас 1000 тонн хонины мах ачсан машин өчигдөр /2017.06.30/ Иран улсыг зорилоо.

4000 тонн мах гэдэг нь 250 мянган төлөгний мах юм байна. Зөвхөн “Дархан мийт фүүдс” ХХК 250 төлөг экспортлохоор болсон бол “Мах импекс” ХХК 120 гаруй мянган төлөг импортлохоор бэлтгэж байна.

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөр үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмэр нэмэгдэх, малчдын хөдөлмөр үнэлэгдэх сайхан ажлын эхлэл болж байна. Монгол Улсын үе үеийн Засгийн газар махны экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байсны үр дүн. Мах, сүүний аяны хүрээнд хийгдэж буй ажлын нэг нь Иран улс руу мах экспортолж эхэлж байгаа явдал. Зорилтот зах зээлд гарч эхэлж байна.

Иран улс долоо хоногт тутамд 4000 тонн махыг онгоцоор авах саналаа ч илэрхийлээд байгаа. Өнөөдөр манай махны үйлдвэрүүдийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа учраас цаашид үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.  Цаашид тогтвортойгоор махаа экспортолж чадвал Монгол махны үнэлэмж дэлхийд дээшилж, Монгол Улсын эдийн засагт оруулах үр өгөөж нь асар их” гэдгийг онцолсон юм.

Зарим судлаачдын хэлж буйгаар жилд махны экспортоос 3,8 тэрбум ам.долларын ашиг олох боломжтой гэдгийг ч хэлж буй. Гэвч бидэнд дэлхийн стандартад нийцсэн мах боловсруулах үйлдвэр, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанарын баталгаа болох лаборатори болон малын гоц халдварт өвчин гэх толгойны өвчин олон бий. Чухам эдгээрийг шийдэж чадвал Монгол мах дэлхийн зах зээлд гарч, эдийн засагт өгөөжөө өгч эхэлнэ. 

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-наас  мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжихээр малыг эрүүлжүүлэх, мал эмнэлэг, хорио цээрийн хэлэлцээрийг худалдааны түнш орнуудтай байгуулж буй. Ингэснээр  олон улсын стандартад нийцсэн мах боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хонины махны хэрэглээ бүхий исламын шашинтай орнуудад мах экспортлох боломжтойгоос гадна дэлхийн бусад оронд ч бид махны экспортоо төрөлжүүлэн нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Мах боловсруулах үйлдвэрийг тодорхой бүс нутагт барих, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх тодорхой ажлуудыг ХХААХҮЯ-аас эхлүүлжээ. Тодруулбал, мах боловсруулах үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх 20х100 гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн хүрээнд Австрийн хөрөнгө оруулалттай махны үйлдвэр Увс аймагт нээлтээ хийсэн. Мөн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Өвөрхангай аймагт махны үйлдвэрүүдийг тус тус нээгээд байгаа аж.

Уул уурхайгаас шууд хамааралтай эдийн засагтай Монгол Улсын хувьд эдийн засгаа солонгоруулах уул уурхайгаас бусад салбараа хөгжүүлэх  асуудлыг сүүлийн хэдэн жил ярьсаар ирсэн. Гэвч энэ бүхэн ажил хэрэг болохгүй, болсон ч тодорхой үр дүнд хүрэхгүй байсаар ирсэн.

Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт эдийн засгаа солонгоруулах тэр дундаа хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэсэн хоёр салбарыг хөгжүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулж буй. Хүн амынхаа тооноос хэд дахин их малтай ч түүнийгээ ашиглаж чаддаггүй, чадахгүй байсаар ирсэн ч Иран улс руу мах гаргаж эхэлж байгаа нь дэлхийд Монголыг таниулах хамгийн том боломж гэдгийг албаныхан онцолж байна. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж