Хуучирсан мэдээ: 2017.07.01-нд нийтлэгдсэн

Лондон хотноо Зуны 30-р Олимпийн наадмын нээлтэд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа.

Их хотын хөдөлгөөн хэр түгжрэлтэй байхаас хамаарч хэр том хот вэ гэж тодорхойлж болно. Хотын түгжрэлийг арилгахын тулд хотын даргын, хот төлөвлөлтийн, архитектурын сайн төлөвлөгөөтэйгөөр, үе шаттайгаар хэрэгжүүлэх цогц бодлого хэрэгтэй байдаг. Хотын хөдөлгөөн, хотын соёл гэдэг зүйлийг бүгдээрээ ойлгож, нэг нэгэндээ хүндэтгэлтэйгээр харьцаж байж хот маань сайхан болох үндэс тавигдана. Жолооч нар эгнээ, байраа зөв эзлэхээс, гэрэл дохиогоор зөв гарахаас бүх зүйл эхэлнэ. Ямар ч хот 2-3 гэрлэн дохио хүлээх бол ердийн үзэгдэл гэж хүлээж авах нь хувь хүн бүрийн ухамсраас, соёлоос танигдана. Ажлаа буруу төлөвлөж цагаа зөв тооцоогүйгээс болж яарах зүйл байна, байж болно. Гэхдээ энэ бүхэн зөвхөн биднээс л хамаарна. Гэтэл яараагүй байж өөрийнхөө бурууг мэдсээр байж урдуур дайран явах жолооч нарыг юу гэхэв. Манайд ийм жолооч нар маш олон байгаа гэдэгтээ санал нийлэх биз. Эргээд түгжрэл рүүгээ оръё. Түгжрэлийг хотын зүгээс багасгахын тулд: Төвлөрлийг сааруулах бодлого, – Замын даацтай холбоотой бодлого, – Замын хөдөлгөөний зохицуулалт, – Замын нэвтрэх чадвар, засвар үйлчилгээ, -Нийтийн тээврийн бодлого, – Ажлын цагийн зохицуулалт, -Орон сууцны бодлого, – Оюутан сурагчдын хотхон зэргийг бүхэлд нь үзэх ёстой.

Замын даацын тооцооны үндсэн дээр их хотод зорчих машины тоог хязгаарлах бодлогыг дугаарыг хязгаарлалтаас өмнө хийх ёстой асуудал. Яагаад гэхээр нэгэнт их хотод амьдарч байгаа бол их хотын дүрмийг дагах ёстой. Замынхаа даацаас хэтэрсэн машинтай, машин унах замгүй боломжгүй хотод дахин машин нэмээд яах вэ? Дугаар хязгаарлаад үр дүнгүй. Нэг машинтай хоёр, хоёр машинтай нь гурван машинтай болсон байна. Хямд машин нэмж аваад хүссэнээрээ замын даацад нөлөөлсөөр л… Улаанбаатар хотын машины тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэнийг юугаар тайлбарлах вэ? Үүнийг хотын удирдлагууд олж харахгүй байна гэж үү? Дугаарын хязгаар хийгээд, УБ хотын машины тоо ихсэхийг хүн бүр мэдэж байгаа. Энэ байдлаараа бол цаашдаа тэгш, сондгой болгож хязгаарлах уу? Энэ бүхэн бүгд хоорондоо уялдаа холбоотой. Хот нэгдүгээрт замын нэвтрэх чадварыг сайжруулж, өргөн болгож, гэрлэн дохиогоо сайжруулахаас гадна дүрэм журмыг сахиулдаг болгох үүрэгтэй ба нийтийн тээврийг сайжруулах ёстой. Ер нь бол гүүрэн гарц, газар доогуурх гарц, газар доогуур хурдны зам тавих нь манайх шиг хүйтэн оронд илүү ашигтай. Мэдээж хөрөнгө мөнгө их орох байх л даа. Гэхдээ үүнийг зөв бодлогоор хийвэл боломжтой гарцууд их байгаа.

Хот руу орж ирж дураараа зорчдог “хөдөөний” тодотголтой тээврийн хэрэгслийг зөвшөөрөл авдаг, татвар авдаг болгох ёстой. Хөдөөнөөс орж ирж, дураараа хөдөөнийхөө дүрмээр дүрэмгүй зорчсоноороо аваар, ослыг ихээр гаргаж байна. Шинээр баригдах орон сууцны зөвшөөрөл өгөхдөө цэцэрлэг, сургуулийн байрыг нь хамт шийдэх, төрийн албан хаагчдын асуудлыг давхар шийдэх ёстой. Ихэнх төрийн албан байгууллагууд төвөөс гадна байрлах нь төвлөрлийг сааруулдаг. Авто тээврийн газар, автомашины шилжүүлэг, авто вокзалууд гэх мэт нь бүгд хотын гадна байх ёстой. Үүнээс түгжрэл ихээхэн хамаарна мөн гудамжаар тэнүүчлэх хар таксины бодлого зохицуулалт, таксины зогсоолыг заавал шийдэх ёстой. Ер нь бол Монголд хүйтэн. Нийтийн тээврээр зорчигчид өдөр бүр доороосоо дааран дээрээс нь өнөөх УТААН дундаа аврал болсон автобусаа хүлээн зогсоно. Утаа бол гамшгийн хэмжээнд хүрчхээд байгааг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа байх. Утааг орхиё угаасаа утааг багасгана гээд хэдэн жил яриад улам ихээр нэмэгдэж байгааг бид харж байна. Ядаж л доороосоо даарах нь маш муу өвлийн хүйтэнд ханиад, томуу хүрэхээс гадна бүх өвчин эргээд сэдэрнэ. Үүнийг хамгийн зөвөөр шийдэх шийдэл бол метро буюу газар доорх тээврийн хэрэгсэл юм. Метрог шийдсэнээрээ нийтийн тээврийн хэрэгслүүд багасна, нийтийн тээврийн хэрэгсэл багассанаар замын түгжрэл багасна, утаа багасна мөн зорчигчид газар доогуур зорчсоноор халуунд халахгүй, хүйтэнд даарахгүй, өвчлөлт багасна гэх мэт тоочоод байвал давуу тал маш их. Иймээс одоо метротой болох цаг нь болсон. Бид ХXI зуунд амьдарч байгаа нэрийдлээр ХЭДДҮГЭЭР ЗУУНД амьдраад байнаа!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж