Лионель Месси хуримлалаа

Хуучирсан мэдээ: 2017.07.01-нд нийтлэгдсэн

Лионель Месси хуримлалаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол-Британийн харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөжин хөгжихөд Хунтайж Эндрьюгийн оруулж буй хувь нэмэр өндөр болохыг тэмдэглэв.

Хөл бөмбөгийн өнөө цагийн од Лионель Месси хар багаасаа үерхсэн найз бүсгүй Антонела Роккуззотой хуримаа хийлээ. “Зууны хурим” хэмээн нэрлэгдсэн тэдний гэрлэх ёслол түүний төрсөн нутаг Аргентины Росарио хотноо таван одтой зочид буудалд болжээ. Хосуудын хуримд хөл бөмбөгийн тоглогчид, алдартнууд, гэр бүл, найз нөхөд нийлсэн 260 гаруй зочид уригдсан бол төдий дайны цагдаа хамгаалалтад ажиллажээ. Мөн хуримыг сурвалжлахаар 150 орчим сэтгүүлч цугласан байна.

Месси гэргийгээ таван наснаасаа хойш мэднэ. Месси хөлбөмбөгч болохоор 13 настайдаа Испанид нүүж ирснээр найзууд харилцаа тасарсан ч хожим түүнийг эх орондоо эргэж ирсний дараагаас тэд дахин учирч, болзож эхэлжээ. Тэд хэдийн хоёр хөөрхөн хүүтэй болсон ч өчигдөр л хуримаа хийлээ. Месси өдгөө 30 настай бол эхнэр нь түүнээс нэг насаар дүү.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж