“Портлэнд Трейлблейзерс” багийн хамгаалагч Брэндон Рой хоёр өвдгөндөө мэс засал хийлгэжээ. NBA-ын “Шилдэг шинэ тоглогч”-ийн шагналт Рой энэ улирал эхэлснээс хойш талбайд ихэнх тоглолтод гараагүй. Учир нь түүний өвдөгний гэмтэл угжирч, нэлээд хүнд болсон юм. Гэсэн ч өсч яваа залуу од маань бэртлээ хайхралгүй тоглох шийдвэр гаргаад байсан. Харин багийн удирдлагууд түүнийг багийн ирээдүйнхээ нэг хэсэг гэж үзсэн учраас мэс засалд оруулах шийдвэр гаргасан билээ. Ямартай ч түүний хагалгаа амжилттай болсон бөгөөд бүх одод тоглогчийг талбайдаа хэзээ эргэн ирэх талаар мэдээлэл гараагүй байна.
Рой энэ улиралд 23 тоглолтод оролцохдоо 16.6 оноог дунджилж байсан юм. Одоогоор нийт 18 тоглолтыг өнжөөд байгаа билээ. Тэрбээр 2007 оны “Шилдэг шинэ тоглогч”-ийн шагнал хүртэхдээ 19.9 оноо, 4.9 оновчтой дамжуулалтыг дунджилж байсан юм. Түүний хагалгааг багийн эмч Дон Робертсын удирдлага дор Ванкувер хотноо хийсэн байна.
Score Studio