Дөрвөн аймаг цэвэрлэх байгууламжтай болно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Дөрвөн аймаг цэвэрлэх байгууламжтай болно

Хуучирсан мэдээ: 2017.07.01-нд нийтлэгдсэн

Дөрвөн аймаг цэвэрлэх байгууламжтай болно

Дорнод Сибирийн худалдаа аж үйлдвэрийн танхимаас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд албан бичиг хүргүүлжээ.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Архангай, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн төвд цэвэрлэх байгууламж барихаар боллоо.

21.17 сая ам долларын санхүүжилт бүхий хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт өнөөдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Азийн хөгжлийн банкны төлөөлөл болон дөрвөн аймгийн Засаг дарга гарын үсэг зурлаа. Ингэснээр аймгуудад хамгийн хүндрэлтэй, төсөв, хөрөнгө их шаарддаг тулгамдсан асуудлын нэг шийдэгдэж байна.

Дотоодын аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын ажлаа энэ намар эхэлж ирэх оны сүүлээр дуусган ашиглалтад хүлээлгэн өгөх юм. Дараагийн ээлжинд Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймгийн төвд цэвэрлэх байгууламжийг 20 сая ам.доллараар барихаар Азийн хөгжлийн банктай тохиролцсон байна.

Монгол Улсын Засгийн газар цаашид Азийн хөгжлийн банктай хамтран “Аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хөтөлбөр”, “Хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төсөл”, “Хуурай хог хаягдлын менежмент”, “Хотын ногоон хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Азийн хөгжлийн банк 1991 оноос манай улстай хамтарч олон салбарт хөрөнгө оруулалт хийн, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. 1997 оноос өнөөг хүртэлх хугацаанд гэхэд л буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлд нийт 312,4 сая ам.долларын санхүүжилт хийгээд байна.

Эх сурвалж: zasag.mn

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-07-01 202.179.27.138

Улаанбаатарт шинэ цэвэрлэх байгууламж барих санхүүжилтыг энэ хавар шийдвэрлэж эхлэхгүй бол хотын дарга батболдыг ажлаа өгөөрэй гээд байсан юу боловоо зун өнгөрлөө энхбаяр гишүүнээ улаанбаатарчууд бохироо үнэртсээр л байх уур Жүжигчид