Баянзүрх дүүргийнхэн их цэвэрлэгээ хийнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Баянзүрх дүүргийнхэн их цэвэрлэгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.07.01-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийнхэн их цэвэрлэгээ хийнэ

Эдийн засаг өсч байна гэдэг ч энэ нь үнэн хэрэгтээ цаасан дээр бичигдсэн тоо төдийхөн болоод байна.

Үндэсний их баяр наадмыг угтан Баянзүрх дүүргийнхэн өнөөдөр их цэвэрлгээ хийхээр болжээ.

Энэ удаагийн их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, албад болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, СӨХ, Орон сууц нийтийн аж ахуйн компаниуд хамтран оролцох аж.

Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчны 50 метр газрыг, Сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлын цэвэрлэгээг хийж, гэрэлтүүлгийг бүрэн асааж ажиллана. Мөн иргэд, оршин суугчдын тусламжтайгаар үерийн хамгаалалт, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэнэ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээний үйл явцад бүрэн хяналт тавих бөгөөд цэвэрлэгээ хангалтгүй хийсэн газруудад хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч ажиллах аж.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-07-01 66.181.180.197

Санаачлагатай бүтээлч сэтгэлтэй хүмүүсээ дэмжин хамтран ажиллая хүмүүсээ