Гадна талаасаа кроссвер нь америк жиип ба европын бүрэн мацалттай машиныг санагдуулам. Загваруудыг хольсон нь амжилттай болж, аль аль талдаа таалагдах хэмжээнд очжээ. Интерьерыг нь таван жилийн өмнө өмнөхийг үгүйсгэн гарч ирсэн футур гэж хэлэхээр бөгөөд үйлдвэрийн дамжлагад орох цагаар нэг их өөрчлөгдөхгүй болов уу. Мөн л ийм стилиэр Ford сүүлийн шинэ загваруудаа гоёж байгаа.
Vertrek хувилбарын суурь нь даяарчлалын шинэ “C” ангиллынх. Тэрбээр шинэ “Фокус” мөн мини вэн C-Max загваруудтэй нийтлэг нэг янзынх болж байна. Энэ төхөөрөмжийн баазыг жил тутам хоёр саяар хувилагдах арван Ford загваруудад ашиглах ажээ. Үзэсгэлэнгийн жишигт 1,6 литрийн EcoBoost ангиллын турбинт хөдөлгүүрийг тавьсан байв. Түүний хүчин чадал нь 150-180 морины хүчинд хэлбэлзэж байна. Харин ямар хувилбар нь “Вертрек”-т тавигдах нь тодорхойгүй. Үүний зэрэгцээ Европын зах зээлд хоёр литрийн багтаамжтай дизель хөдөлгүүртэй машиныг гаргах бололтой.
Үйлдвэрийн дамжлагаас гарах Ford Vertrek загварын машинуудыг дэлхий даяар худалдах бөгөөд компанийн тооцоогоор ихэнхийг нь Америк, Хятадын зах зээлд гаргах ажээ. Шинэ машин дилерийн төвүүдэд 2012 оноос гарч ирнэ.