Ээжүүд хүүхдээ 3 нас хүртэл тэтгэмж авна

Хуучирсан мэдээ: 2017.07.01-нд нийтлэгдсэн

Ээжүүд хүүхдээ 3 нас хүртэл тэтгэмж авна

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд зодоглох бөхчүүдийн оноолтыг танилцуулъя. Энэ жинд 37 жүдоч хүч үзэх юм байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр (2017.06.30) Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж,  гишүүдийн 68,9 хувийн саналаар баталлаа.

Хууль батлагдсанаар дараах тэтгэлгийг эцэг, эхчүүдэд олгох болж байна. Үүнд:

  • Жирэмсэн эхийн тэтгэмжид сар бүр 40 000 төгрөг
  • 0-3 насны хүүхдээ асарч буй ээжид сар бүр 50 000 төгрөг
  • Дөрөв хүртэлх насны ихэр хүүхдэд тус бүр нэг удаа 1 000 000 төгрөг
  • Гурав болон түүнээс дээш ихэр хүүхдэд тус бүр нэг удаа 3 000 000 төгрөг
  • Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улиралд нэг удаа 240 000 төгрөг тус тус олгоно.

Хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор  жил бүр улсын төсөвт 72 тэрбум төгрөг суулгах юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж