Элчин сайд Шин Хай Минтэй уулзлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Элчин сайд Шин Хай Минтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Элчин сайд Шин Хай Минтэй уулзлаа

Дундговь аймгийн баяр наадам ”Их Мандал-2012” төвийн бүсийн хурдан морины уралдаан өнөөдөр Мандалговь хотод эхэлж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Шин Хай Минтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд бригадын генерал Т.Бадрал Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар БНХАУ-ын Иргэний хэргийн яам, Газар хөдлөлтийн агентлаг болон Ойн агентлагтай нягт хамтран ажиллаж байгааг дурьдаад, Онцгой байдлын албаны чадавхийг бэхжүүлэхэд БНХАУ-ын Засгийн газраас дэмжлэг, туслалцаа үзүүлж байдагт талархал илэрхийлэв.

Энэ үеэр хоёр тал хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, бригадын генерал Т.Бадрал Элчин сайд Шин Хай Минд Монгол Улсын Онцгой байдлын албаны чадавхийг дээшлүүлэх хүрээнд хоёр төслийн саналыг хүлээлгэн өглөө. Элчин сайд эдгээр төслийг бодит ажил болгоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Irgen 2017-06-30 202.179.27.43

Хятадууд дайн болоход Монголын онцгойгийнхан ямар байдалд байгааг судалж байна даа Тагнуулын арга пль эрт еерчдлегдсен гэдгийг мэдмээр юм даа

Ингэж 2017-06-30 182.160.36.226

доошоо орохоор үйлс нь яаж бүтэх вэ

зочин 2017-06-30

Гуйлга гуйхаас өөр юм хийж чадахгүй новшнууд

Зочин 2017-06-30 202.131.250.130

монгол төрийг төлөөлж байж юун пялдага зогсдог юм бэ ядаж цолоо бодмоор юм

Nehii 2017-06-30 66.181.186.101

Хятадын онцгой байдлын ажилтан шиг хэтэрхий ойрхон зогсож зургаа авахуулсан байна