Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан байна

БСШУ-ны сайдын нэрэмжит “Монгол, Солонгосын хамтарсан роботын II тэмцээн”-ийг БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар, “Шинэ эрин” сургууль хамтран долдугаар сарын 28-30-ны хооронд “Шинэ эрин” сургуульд зохион байгуулж байна.

07 дугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи шөнөдөө зүүн хойноос, өдөртөө  баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 24-29 градус, Орхон Сэлэнгийн саваар 33-38 градус, бусад нутгаар 30-35 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр , өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 31-36 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Түр зуурын  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүнэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 34-36 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 19-24 градус, өдөртөө 35-40 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж