“Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб" Капитрон банкны “Хобби лояалти” хөтөлбөрт нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

“Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб" Капитрон банкны “Хобби лояалти” хөтөлбөрт нэгдлээ

Манай тамирчид гол өрсөлдөгчидтэйгөө хэрхэн барилдсанаас багцаа аван дээрх дүгнэлтийг гаргав.

Капитрон банк нь хобби сонирхлоороо нэгдсэн клубуудын үйл ажиллагааг дэмжиж, банкны картын үйлчилгээ болон олон төрлийн урамшуулал, хөнгөлөлтийг өөртөө багтаасан “Хобби лояалти” хөтөлбөрийг амжилттай эхлүүлээд байна.

Хөлбөмбөгийн спортыг сонирхдог, түүн дотроо Английн “Ливэрпүүл” багийг дэмжигч Монгол залуусыгаа өөртөө нэгтгэсэн, Монгол дахь хөлбөмбөгийн анхны албан ёсны фэн клубуудын нэг болох “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб” ТББ нь Капитрон банкны “Хобби лояалти” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж эхэллээ.

Монгол дахь Ливэрпүүл клубын хөгжөөн дэмжигчдийн дунд зохион байгуулагддаг “Reds Cup-2017” тэмцээний үеэр “Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб’ ТББ-ын Тэргүүн О.Амарсайхан, Капитрон банкны Цахим банкны хэлтсийн картын мэргэжилтэн Б.Тулга, цахим банкны ажилтан Г.Цэнгэл нар “Ливэрпүүл лояалти карт”-ын дээжээс тус клубын гишүүдэд гардуулан өглөө. Тус клубын хувьд энэхүү хөтөлбөрт хамрагдаж байгаа хамгийн “анхны клуб” болж байгаагаараа онцлогтой юм.

Энэхүү “Хобби лояалти” хөтөлбөрт хамрагдсанаар тухайн байгууллага нь үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх, бусдаас ялгарахын зэрэгцээ, гишүүдийн хувьд банкны картын үйлчилгээнд хамрагдах, төлбөр тооцоогоо гүйцэтгэх, гэрээт худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас хөнгөлөлт урамшуулал авах боломжтой болох юм. Мөн тухайн байгууллага нь гишүүнчлэлийн хамрах хүрээ, чиглэл, бүртгэлийн онцлогоосоо хамааран тухайн картан дээр өөрийн бэлгэдэл, лого, хүссэн фото зураг, гишүүдийн цээж зургийг байршуулах боломжтой.

Монголд анхны гэж нэрлэгдэх сонирхлын бүлгүүдийг хамруулсан уг лояалти хөтөлбөрт хобби сонирхлоороо нэгдсэн олон клубууд нэгдэхээр хүсэлтээ ирүүлээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж