Эмэгтэй 48, эрэгтэй 53 насандаа тэтгэвэрт гарах эрх нь нээгдэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Эмэгтэй 48, эрэгтэй 53 насандаа тэтгэвэрт гарах эрх нь нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Эмэгтэй 48, эрэгтэй 53 насандаа тэтгэвэрт гарах эрх нь нээгдэнэ

Лондонгийн татамид өнөөдөр манай хоёр жүдоч хүч үзнэ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд өнөөдөр /2017.06.30/ сэтгүүлчдэд хандаж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, энэ өдрүүдэд УИХ-ын түвшинд хэлэлцэгдэж буй буй Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн төслүүдийн талаар тодорхой мэдээлэл өгсөн юм. Мөн маргаашнаас хэрэгжиж эхлэх Ахмад настны тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө. Тэрбээр,

“Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хариуцсан асуудлын хүрээнд УИХ, Байнгын хороон дээр хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрлэх шатандаа явж байна. Үүнтэй холбогдуулаад буруу ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаатай холбогдуулж тайлбар мэдээллийг дараах байдлаар та бүхэнд хүргэе.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн зорилт тусгасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийг Байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэхийг дэмжиж, шийдвэрлэсэн. Энэ хуулийн хүрээнд бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэх босго 20 жил, хувь тэнцүүлсэн бол 10 жил, хэрэв 10 жил хүрээгүй бол халамжийн тэтгэвэр авдаг зохицуулалт бүхийн даатгалын тогтолцоог өөрчилж байгаа юм. Энэ тоо бол хэвээрээ үлдэх юм. Учир юунд байна гэхээр Нийгмийн даатгалын тухай хуулиар эмэгтэй 30, эрэгтэй 35 жил болгож байгааг хүмүүс андуурч тэтгэвэрт гарах хугацаа нь 10, 15 жилээр нэмэгдчихлээ гэж буруу ойлгоод байгаа юм. Тэгэхээр 20 жил хэвээр хадгалагдана гэдгийг тодорхой болголоо.

Эрэгтэй 35 жил, эмэгтэй 30 жил нийгмийн даатгал төлнө гэдэг асуудал практик дээр буухаар эмэгтэй хүн 48 насандаа тэтгэвэрт гарах бололцоо нээгдэж байгаа бол эрэгтэй нь 53 насандаа эрх нээгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 60, 65 гэдэг настай харьцуулахад нас харгалзахгүйгээр 30, 35 жилээр тооцож тэтгэврээ тогтоолгох, тэтгэвэрт гарах шинэ сонголт үүсч байна гэдгийг хэлье. Тэгэхээр тэтгэврийн насыг 1-2 жилээр нэмэгдүүлэх нь хэвээрээ. Гэхдээ энэ хуулийн хүрээнд иргэд өөрсдөө 30, 35 жил нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр бас нэг хувилбарт сонголт бий болж байгаа юм.

Энэ хуулиар зөвхөн настай холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа гэж буруу ташаа ойлгосон байна. Нийгмийн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлж шимтгэлийн орлогын бааз суурийг өргөтгөх хөшүүргүүд оруулж өгсөн. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл гэж ойролцоогоор 860 орчим тэрбум төгрөгийг тэтгэврийн зээлийн хүүг бууруулахтай холбогдуулаад олон нийтийн дунд мэдээллийг сайн тараасан. Үүнийг олон нийтийн өмч болгож хуульчилж өгч байна. Өөрөөр хэлбэл, миний, таны, бид бүгдийн хуримтлал үүсгэж өгч байгаа шимтгэл бол олон нийтийн өмч гэсэн үг. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг үзэгдлийг таслан зогсоож сангийн чөлөөт үлдэгдлийг дан ганц арилжааны банкинд хадгалуулдаг, илүү эрсдэл багатай байлгах эрхийг нээж өгөх юм. Арилжааны банкуудад үндсэндээ нийгмийн даатгалын үндэсний дарга, гишүүд хадгаламжийн дундаж хүүгээс бага хүүтэй хадгалуулдаг байсан. Жишээ нь, хадгаламжийн дундаж хүү 15 хувь байхад 9 хувиар тооцож байршуулаад, 6 хувийн хүүг алдагдуулдаг байсныг энэ Нийгмийн даатгалын ерөнхий хуулиараа зохицуулалт хийсэн. Даатгуулагч тэтгэврийн наснаас хойш ажиллаж болно. Гагцхүү тэтгэврийн насанд хүрсэн иргэний хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг асуудлыг болиулсан. Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, мэдээллийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажлыг тусгасан. Жишээлэхэд, даатгуулагч бүр олон улсад сошиал секүрити гэж нэрлэдэг нийгмийн даатгалын дугаартай болно.

Хоёрдугаар асуудал юу гэхээр Ахмад настны тухай хууль. Маргааш долдугаар сарын 1-нд ач санах агуулга бүхий энэ хууль хэрэгжиж эхэлнэ ээ. Үүнтэй холбогдуулж энэ хуулинд тэтгэврийн хэм хэмжээг тогтоохдоо уг хуулийн 8.3-т тэтгэврийн хэм хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулахаар заасан байдаг. Тэгэхээр энэ хууль маргааш хэрэгжиж байгаатай холбогдуулж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж эдийн засагт сэргэлт гарч, тодорхой мөнгөн эх үүсвэр бүрдэж байгаа байдлыг харгалзаж бүрэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгох, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 252 мянган төгрөг болгохоор нийт 162.5 тэрбум төгрөгийг 2018  оны улсын төсөвт дагалдуулж оруулах ажил шат шатандаа шийдэгдэж байгааг дуулгая.

Гуравдугаарт, Цалинтай ээж хөтөлбөр. Хүн амын цонх үеийг хэвээр хадгалах, залуу насны бүтцээ хадгалах үүднээс жирэмсэн эхэд таван сартайгаас эхлэн төрөх хүртэлх хугацааны тэтгэмж сар бүр 40 мянган төгрөг. 0-3 настай хүүхдийн эхэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж, 4 хүртэлх насны ихрүүдэд хүүхэд бүрийн тоогоор нэг удаад 1-3 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгоно. 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр 240 мянган төгрөг олгож байхаар зохицуулна. Үүнийг тойроод нийгэмд ямар буруу ойлголт байна вэ гэхээр 0-3 гэдгийг андуурч байна. 0-1 настай, 1-2 настай хүүхдүүдэд өгнө гэж ойлгож болохгүй ээ. Нийтдээ 36 сар  тэтгэмж хүртэх ийм зохицуулалт шүү.

Өрх толгойлсон эцэг, эх бол Монгол Улсын 780 мянган өрхийн 16 хувийг хамардаг. Мэдээж урьд нь 500 мянган төгрөгийг шинэ гэр бүлд олгож байх үед хийсвэр гэр бүлийн бүртгэлийг хөөсөргөж байсан. Энэ бүхнээс бид маш том сургамж авч тодорхой зохицуулалтыг энэ хуулиндаа тусгалаа. Иймд ямар нэг байдлаар хуурамчаар гэр бүл салах асуудал үүсгэхгүй гэж харж байгаа.

Ихэр хүүхдэд олгож байгаа тэтгэмжийг болиулах нь гэж бас хүмүүс буруу ойлгоод байна. Хоёр ихэр хүүхдэд тус бүр 1 сая төгрөг олгож байгаа бол 3 ихэр хүүхдэд тус бүр 3 сая төгрөг олгож байгаа. Ийм зохицуулалтууд бий. Уг хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 72 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ’ гэсэн юм.

Эх сурвалж: ХНХЯ

"Болор дуран"-аар шалгав.

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-30 59.153.114.138

Номтойбаяраа үүнийг чинь "Монголчууд ОУВС-г хульхидчихсан юмаа" гэж орчуулж болох уу

35 жил чинь яг цагаа тулахаар хасагддаг 2017-06-30 65.49.68.192

35 жил ажилласан хүн тэтгэвэрээ тогтоолгохоор очилоо гэхэд нөгөө 35 жилээс хасагдсаар байгаад 32-33 жил болж хувирна Энээ тэрээ гэж элдэв хоног их хасдаг юм бн гэсээн Харин энэ шийдвэрийг дэмжиж бна Боломжтой хүн тэтгээрээ тогтоолгочихоод өөр ажилд ажиллаж болно шд Шууд сууна гэхээр тэтгэвэр бага тогтоолгох байх шүү

Зочин 2017-06-30 202.9.43.96

УИХ-аар батлагдаагуй л бол худлаа шоу ш дээ Сумтайбаяр худлаа ярихаа больж уз

Zochin 2017-06-30 103.229.120.152

Mongolchuudiin naslaltiin husnegt gej yum baidag tuun deer ali nashiihan heden nasandaa iluu ikh nas baraj baina Ireeduid tetgevert garah humuusees amid baikh magadlaltai ny hed baigaa yum gedgiig actuar tootsoo gedeg deer undeslen tootsdog yum ter tootsoog hiideg actuarch gedeg mergejilten ny Mongold mash tseen barag baikhgui gej bolno Delhiid ikh ender unelgeetei mergejiltnuud baidag yum Mongol ulsad actuarch niigmiin daatgaliin gazart ny baidaggui yum bilee teheer yaj tootsooldog yum bol doo tootsoog ny shinjleh uhaanii argachlalaar ny tootsdoggui yum chin niigemd taalagdah gej hiideg yum bolob uu gej boddog yum

зочин 2017-06-30

48 53 настай тэтгэвэрт гарах эрх НЭЭГДЭНЭ ГЭЖ БАЙНА тэгэхээр нээгдсэн баталчихсан хууль биш нээгдэхгүй ч байж магадгүй тухайн үеэсээ шалтгаална гэж байна 16 наснаасаа үхэн хатан даатгалаа төлж явсаар 48 нас хүрээд яг гарах гэхээр тэр үед яаж ч магадгүй ээ гэсэн үгээ хүмүүсээ энэ бол зүгээр л нэг ээлжит шоу тоглоом шоглоом юмаа

Зочин 2017-06-30 66.181.179.147

МАН ч ер нь баячуудын нам л дөө Ардуудаар даажигнаад л инээж хөхрөөд л

Зочин 2017-06-30 66.181.179.147

Баячууд хүүхдүүдээ сайд дарга болгож тоглуулаад л эрхлүүлээд л Сайхан юм аа

Зочин 2017-06-30 103.229.122.232

Buuur ard tumniig huuraad toglood sursan bna ardiin nam

Зочин 2017-06-30 103.229.122.232

Naimaachid turd garch turiin bodlogo aldagdaj bna

Зочин 2017-06-30 150.129.143.144

Нэг хууль гаргаад 7 хоноод өөрчилдөг Энэ төрд 7 хоногийн дараахийг харчих чадвар алга аа Энэ мэдэгдэл сонгуульд зориулсан юм шиг харагдаж байна

Зочин 2017-06-30 202.179.18.194

Хүсвэл 53-тай тэтгэвэрт гараад бага тэтгэвэр авна гэсэн үг үү Уншихаас дургүй хүрчихлээ

zochin 2017-06-30 202.179.26.176

Ene nuhur yu yariad bnaa oilgosongui

зочин 2017-06-30

худлаа ярих хуультай юу

Зочин 2017-06-30 66.181.184.146

76 aa said yerunhiiligchteigee bugd tetegvert garchiin bn shde Uldeh hun bnuu

zochin 2017-06-30 103.229.122.179

Songuuld taaruulj hudlaa hutshaa boll nomtoibayar mini

Зочин 2017-06-30 76.16.107.225

Tetgevertee suuna gedeg chini uhlee huleej suuna gedeg ugtei agaar neg yum maldaa tetgever garah nasyg naashluulna gedeg chini har zaluuugaaraa uhleee hulee gj ard tumniiig unen doromjilj bn doooo Bayn ailyn nusan taglaa chini miyeegiinhee tuluu uheh ni deeee

Nomtoi 2017-06-30 103.26.194.182

Ene MAH gej yuch medekhgui kheden teneg batsaanuud khudlaa tom tom yarisan khumuus yag garaarai tsaasan deer yum bolovsruulj uzsen bol u Ene lav uzeegui de

Nomtoibayat 2017-06-30 103.26.194.182

Iim erguu durak bas bh yum aa Ene teneg yum said in ukhaantai yum aa da

Зочин 2017-06-30 122.201.22.63

Төрийн бодлого гэж байна уу Монголчууд урт насалж байна тэтгэврийн сан алдагдалтай байгаа ОУВС тэтгэврийн нас 60 65 болго гэсэн гээд л 2 сарын өмнө яриад байсан Одоо болохоор тэтгэврийн насыг 48 53 болгож байгаа ОУВС -г залилаж мөнгө авсан юм гэх шахуу юм Номтобаяр сайд их хурлын танхимдаа яриад сууж байх юм Төрийн бодлого нь орон гаран болж иргэд нь хямарсаар байгаад иргэдийн нас ийм хурдан багасчихав уу

Зочин 2017-06-30 202.21.106.106

16 настайгаасаа эхлээд 35 жил тасралтгүй ажилласан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хар ажилд насаараа нухлагдсан залуугаараа бөхтийсөн хуруу монийсон хүмүүс эрэгтэй 48 нас эрэгтэй 53 настай хүсэлтээр тэтгэвэрт гарч болно гээд байна шүү дээ энэ маш шудрага гэж бодож байна Маш эрт өтөлсөн хүнд хар ажилд тасралтгүй зүтгэсэн хөнгөн ажил хийж байсан хүмүүсээс овортой харагддаг цөөхөндүү хүмүүс байдаг тэгээд голдуу суурь өвчтэй нас насалдаггүй байнаа байна тэд хэзээ ч 65 хүрэхгүй нь ойлгомжтой

Зочин 2017-06-30 76.16.107.225

Ard tumnii tolgoig saihan munh ruulj bndaa shal hudal huurmagaar duuren bn shdeeee Munkbat ene hoyriin tur barina gj yu bhav deee

Зочин 2017-06-30 202.21.106.135

Show hiih geed miyeeg bur alchihlaashd ene teneg batsaan

Зочин 2017-06-30 202.21.106.135

Ene Teneg chatsga songuuliar dooshoo orson enkhboldoos ovoo banga hurtej dee ineedtein

Зочин 2017-06-30 202.21.106.135

Uhaangui noyond uragshgui albataa gej Ene tenegeer niigmiin hamgaalal yaj yavah ve de sayany songuuli ch chatsgyg ni goojuulj dee kkkkk

Зочин 2017-06-30 150.129.140.56

hund hortoi heviin bus nohtsoliig yaah gej bnaa

Ovoo muu garuu daa 2017-06-30 203.91.115.37

TOM neelt hiijee Nobliin shagnald todorhoiloh

САСА 2017-06-30 103.26.195.23

тэтгэврийн насыг нэмсэн татвар нэмсэн МАН-ынхан хэзээ ч ялалт байгуулахгүй 20оны срнгууль ч будаа гэдгийг ойлгосон ч тэр болтол жоохон идэж уугаад л авьяа гэж бодоод байх шиг байна ард түмэн чинь [Хориотой Үг] бишээ амлалтаа зүйл бүрээр нь зөрчөөд байгаа намын Энхболд ч нэр нь навс унасан байхад ичихгүй нэрээ дэвшүүлээд л сууж байх гэж дээ Одоо болохоор худлаа 48 53 насандаа тэтгэвэрт гарна ч гэх шиг сонгуулийн ШОУ хийхээ больёёоо

Zochin 2017-06-30

Sain duraara tuldug blaa daraa saraas tuluhguee

Зочин 2017-06-30 103.229.122.232

Zalitai bnada Ardiin nam show hj bna Naadah chin hotsrogdson arga

зочин 2017-06-30

энэ бүр биднийг [Хориотой Үг] гээд итгэчихэж [Хориотой Үг] уу хүнүү гэдгээ харуулнаа та нарт монголчууд хэзээ ч [Хориотой Үг] шигээ байгаагүй үүх түүхтэй ард түмэн монголын заяа ихээ та нар их хуурч доромжилж байн уу харж л бай

Зочин 2017-06-30 103.26.193.109

АРДЫН НАМД АРДЫН ХҮҮХЭД ЯВАХАА БОЛЬСОН ЦАГ ДОР АРДГҮЙ НАМЫН ДАРГА ОЛИГАРХ ЭНХБОЛД ЗААВАЛ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО ГЭЭД АРДЫН ХҮҮХДҮҮДИЙГ БӨӨР ЯЛГАВАРЛАЖ БАЙНА ШОО

Зочин 2017-06-30

Энэ сонгуулийн суртачилгаа байна 20 настай эрэгтэй эмэгтэй хүнэээр жишээ аваад над шиг 53 настай улсад 19 жил ажилласан зах зээлийн шилжилтийн үед насаар ялгаварлуулаад 8 жил ажилгүй байсан эмэгтэй хүн11 жил ажиллаад 30 жилээ гүйцээгээд 64 насандаа тэтгэвэрт гарах юм байна Өмнөх хуулиар зургаа зургаан сараар тэтгэвэрт гарах нэмж байхад хатуухан л хууль боллоо гэж бодож байтал ёстой нөгөө нэг юуны амнаас гараад барын аманд орлоо гэдэг боллоо доо За яахав ядарсан хөгшүүлээр хатуухан даапаалж байна даа \n\n

Зочин 2017-06-30 122.201.21.106

Сайн унш Буруу ойлгосон бн 20 жилийн босго хэвээрээ

Зочин 2017-06-30 202.21.106.106

та одоо нэг жил ажиллаад 20 жил болж тэтгэвэрийн эрх үүслээ гэсэн үг

Зочин 2017-06-30 202.21.103.62

Номтойбаяр бацаан минь ард олноор битгий тохуурхан даажигнаад байгаарай Шууд огцор Бүх хүн [Хориотой Үг] [Хориотой Үг] биш шүү Чадахгүй бол зайгаа тавьж өг

Зочин 2017-06-30 202.21.103.62

Номтойбаяр хүмүүсийг доромжлоод байхаа боль Ер-гчийн сонгуулийн өмнө битгий жүжиг тавь 18 насан дээр нэмээд балайраад байх юм Сургууль соёл мэргэжил боловсрол цэрэг гээд нэмхээр 30 наснаас ихэнх хүн ажилласан байдаг Нөгөө эм-60 эр-65 хэвээрээ л байгаа биү дээ Ихэнх нь 30 35 жил шимтгэл төлж ажилласан байхаар 70 75 хүрч байна [Хориотой Үг] минь гууд огцор

ireg 2017-06-30 66.181.185.112

Нийгмийн даатгалыг 1995 оноос эхлэн төлж эхэлсэн шүү дээ Тэгэхлээр 5 жилийн дараа 60 хүрч тэтгэвэрт гарах хүн 2020 онд биш бүүр 2030 онд гарахаар болжээ Өөрөөр хэлбэл 60 насанд биш 70 насандаа тэтгэвэрт гарахнээ

Зочин 2017-06-30 202.9.41.1

МАН чинь сонгуульд ялахын тулд ард түмний толгойг ёстой эргүүлж эхэллээ Ямар бохир санаа муу үйлдэл хийж байна вэ

Зочин 2017-06-30

Тэгэхээр 2018 онд тэтгэвэрт гарах улсад 22 жил ажиллсан эрэгтэй хүн 13 жил нэмж ажиллаад 73 насандаа тэтгэвэрт гарах юм байна Өмнөх засгийн газарт Тэмүүжин гэгч амьдрал мэддэггүй хүн эмнэлгийг эрүүлжүүлэх болгож байсан Тэгвэл энэ засгийн газар Номтойбаяр гэж баян айлын хүүхэд 50 дээш настай эмээ өвөө нарыг цусыг нь садартал алгадлаа даа

ЦьТовуусүрэн 2017-06-30 103.9.90.53

Энэ одоо ямар бодлого вэ Тэтгэвэр тогтоох насны дүүд босгыг аажимдаа 65 болгох бодлого барьж байгаа гэж ойлгосон юмсан Гэтэл ажилласан жилээс хамааруулж тэтгэвэр тогтоох насны босгыг бууруулах нь буруу 1995 оноос өмнө ийм зохицуулалт байсан бөгөөд залуугаараа тэтгэвэргт сэтгэлийн хөдлөлөөр гарчихаад сүүлд нь төрд гомдогсод олширсныг мартаагүй л баймаар юм Төрийн ой санатж гэж юм хаана байнаа

Зочин 2017-06-30 202.21.106.149

Шилжилтийн үед залуугаараа тэтгэвэрт гарсан хүмүүсийг хамгийн азтай улсууд гэж боддог юм Төрөөр ч мөн ч олон жил тэжээлгэсэн Ёстой "яасан" биш завшив гэдэг л болсон

Зочин 2017-06-30 202.21.106.149

Өмнөх нийгэмд 18 настай оюутан болоход оюутны цалингаас тэтгэвэр болон зарим нэг даатгалын шимтгэл авдаг байлаа Нийгэм солигдож тэр даатгалын мөнгө хаачсаныг мэдэхгүй Монголд даатгалын газар нэг л байлаа одоо тэр даатгал нь хаана байдаг юм бол Одоо ч нэрийн данстай болсон болохоор эртнээс даатгалаа төлж байх нь хэрэгтэй юм байна

balairal eliirel 2017-06-30 202.9.41.181

Humuusiig ali boloh oroi tetgevert gargadag bolgoh geed tegsen hirnee 48 53 aas tetgevert garah erh geech yumtai bolj yaahiimbee 2 300k iin tetgever avah gej uu mun tetgeveriin nasiig tegeed yasan gej 65 hurgeheer huulichilchihaad odoo ingeed songuuliin shou toglood bnaa ingrj balairch bhaar er emgui 60 hureed tetgevert gardag ternees umnu hucheer tetgevert gargahgui bh erhiig ni hamgaalaad ajil olgogchdod huulichlaad ugvul boloo bish uu

Үнэн 2017-06-30 103.11.193.98

Энэ одоо юу гээд тэ нэг хүн м а л л а ж байгаа юм шиг до ромж лоод байна аа Сонгуульд унахгүй гээд бүүр янз бүрээр араас хийхнээ ХУУРТАХГҮЙ ЭЭ 2018 ОНЫ 1 САРЫН 1 НЭЭС ТАТВАРААР БИДНИЙГ [Хориотой Үг] БОДЛОГОО БАТАЛСАН ХҮМҮҮС ЗАЙЛЦГАА

Зочин 2017-06-30 103.26.195.230

53aas 35ig hasahaar 18 baidag hen 18 nasnaasaa ehleed niigmiin daatgal toloh ve 20 jil ajillaad boldog baisan tetgevriig shuud 15 jileer sungaad yu bolj bainaa irgenii dain husee yu MAN eronhiilogchiin songuuliar uuniihee \nhariug avaarai