Хэмнэсэн 390 мянган доллар 80 хүний аминд хүрэв

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Хэмнэсэн 390 мянган доллар 80 хүний аминд хүрэв

Хичээлийн шинэ жил дөхөж буй эдгээр өдрүүдэд их, дээд, дунд сургуулиудын засвар ид өрнөж байна

Энэ оны зургадугаар сарын 14-ний шөнө Лондон хотын баруун дүүрэгт 24 давхар орон сууцны байрт гал гарч өнөөдрийн байдлаар амь үрэгдсэн хүний тоо 80 хүрээд байгаа. Уг байрны оршин суугчдын нэрсийг бүрэн гаргаж дуусгаагүй байгаа бөгөөд сургийг нь гаргаж чадахгүй байгаа хүмүүс олон байгаа юм. Сураггүй байгаа хүмүүсийн нэрсийг бүрэн тодруулах ажил ирэх онд ч үргэлжилж магадгүй хэмээн Лондон хотын Цагдаагийн газраас мэдэгдсэн.

Гал маш богино хугацаанд авалцаж, дээд давхарт байсан оршин суугчид гарч чадаагүй юм. Галд хашигдсан оршин суугчид тухайн үед цонхноосоо үсэрч байсан хэмээн хэргийн дараа гэрчүүд ярьсан.

Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд гал хурдан тархсан нь байрны дулаалгын материалтай холбоотой хэмээн үзэж байна. Тус байранд 2014 онд хийсэн засвар хийсэн юм. ВВС агентлагийн мэдээлснээр байрны дулаалгыг хөнгөн цагаан бүхий хямд материалаар хийжээ.

Уг байранд засвар хийж, гадна талаас нь дулаалах шийдвэрийн дүүргийн захиргаа гаргажээ. Ийм шийдвэр гарсны дараа ажил гүйцэтгэгч компанийн зүгээс дулаалгад ашиглаж болох материалын жагсаалтыг үнийн хамт 2014 оны долдугаар сард өгчээ. Хөнгөн цагааны орц бүхий материалыг ашиглахаар сонгосноор 300 мянган фунт стерлинг буюу ойролцоогоор 390 мянган ам.долларыг хэмнэхээр шийдсэн байна.

Уг нь дулаалгын материалыг галд тэсвэртэй цайр бүхий хавтангаар хийхээр төлөвлөж, оршин суугчдад ч энэ тухай дуулгасан байжээ. Нийтдээ засварт 10 сая фунт стерлинг зарцуулсан байна.

Ажлын хэсгийн тогтоосноор нэг айлын хөргөгч шатсанаар гал авалцсан нь галын шалтгаан болжээ.

Гренфелийн байр шатсаны дараагаар Лондон хотын захиргаа хотын 600 орчим байшинд шалгалт хийхэд 60 орчим барилгын гадна талын хавтанг галд тэсвэргүй материалаар хийснийг тогтоосон байна.

Гренфелийн засварт ашигласан хөнгөн цагааны орц бүхий хавтанг үйлдвэрлэсэн АНУ-ын Arconic компани энэ хавтанг үйлдвэрлэхээ зогсоож байгаагаа мэдэгджээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж