Төсөвт 410 тэрбумын хэмнэлт гаргажээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Төсөвт 410 тэрбумын хэмнэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Төсөвт 410 тэрбумын хэмнэлт гаргажээ

”Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын бас нэгэн сюрприз нь Их Британийн хошин жүжигчин Mr.Bean байлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өгч буй мэдээллээр Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулсны үр дүнд 412 тэрбумын хэмнэлт гаргаж чаджээ.

Хэрвээ төсөвт 412 тэрбумын хэмнэлт гаргаж чадаагүй бол алдагдлыг нөхөхөд зориулж Засгийн газрын бонд гаргаж таарна. Үүнээс эргээд 80 орчим тэрбумын алдагдал хүлээхээр байжээ.

Мөн энэ оны эхний таван сарын байдлаар орлогын төлөвлөгөө давж биелж эхэлсэн аж.

Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Засгийн газар өнгөрсөн арван сарын хугацаанд сайн ажиллажээ. Нүүрсний экспортоос 1 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Ардчилсан нам Засгийн эрх барих үед компаниуд хоорондоо зөрчилдсөнөөс нүүрсний үнийг 25 ам.доллар руу унагаж, сүүлдээ экспорт зогсох хэмжээнд очсон байсан. УИХ гадаад, дотоод хатуу бодлого барьсан, Засгийн газар сайн ажиллажээ.

Эдийн засагт бодитой өсөлт гарч байгаа учраас иргэд рүүгээ хандсан, нийгмийн халамж руу чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлбэл Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөр зөрчигдөхөд хүрэх үү, яах вэ?

Ард иргэдийн зүгээс төрөөс хэдэн тэрбумаар нь мөнгө зувчуулсан хэрэгтээ хариуцлага тооцож, эргэж төсөвтөө төвлөрүүлдэггүй юм уу гэдэг асуудлыг иргэд их шаардаж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Байгаа боломжийг ашиглах ёстой гэдэг зарчмаар ажиллаж байна. Нүүрсний үнэ тодорхой хугацаанд өссөн ч одоо буцаад буух хандлагатай болсон. Нүүрсний үнэ өссөн боломжийг ашиглаад хил гаалийнхантай уулзаж, хүн хүчийг нэмж шаардлагатай арга хэмжээ авснаар борлуулалт өссөн.

Нүүрсний дундыг зуучлалыг зогсоосон. Тавантолгойн компани дуудлага худалдаа зарлаад хамгийн өндөр үнэ санал болгосон компанид өг гэдэг шаардлага тавьсан. Үр дүнд нь өмнөх таван жилийн хугацаанд төлж байсан татварыг өнөөдөр төлчихөөд байна. Энэ бол бодлого байгаа оносны шинж юм.

Эдийн засгийн өсөлт 4.2 хувьтай гарлаа. Эдийн засгийн өсөлтөө хурдан хугацаанд сайжруулаад Олон улсын валютын сангаас тавьсан шарадлагыг биелүүлж чадвал хөтөлбөрөөс хурдан хугацаанд гарах боломжтой.

Хэвлэлээр мэдээлж байгаа шиг Засгийн газар ОУВС-тай тохирсон хөтөлбөрөөс буцаж байгаа гэвэл худлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Зөв бодлого хэрэгжүүлж чадвал үр дүнд хүрдэг юм аа гэдгийг өнгөрсөн 10 сарын хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээ харууллаа.

Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна. Монголын эдийн засаг ямар эмзэг юм бэ, ямар жижиг юм бэ гэдэг мөн харагдаж байгаа. Буруу бодлого явуулбал яаж газар хатгах юм бэ гэдгийг харлаа.

Хөрөнгө оруулагчдыг хязгаарлах хууль батлахад жилдээ орж ирдэг байсан 4.3 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт алга болсон. Олон улсын валютын сангаас төсвөө сахилгажуул, өрийн дарамтаас зөв бодлого хэрэгжүүлж гар гэдэг нөхцөл тавьсан гэж ойлгоод байгаа.

Засгийн газар зөв менежмэнт явуулснаар төсөвт  410 тэрбумын хэмнэлт гаргасан нь  сайхан мэдээ.

Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахад улс төрийн тогтвортой байдал чухал. Уул уурхайн том төслүүүд, төмөр замын асуудлаа цаг алдалгүй шийдвэрлэх ёстой.  Хөтөлбөрийн үр дүнд 3 тэрбум ам.доллар орж ирнэ гэлээ, дэд бүтцийг сайжруулах төсөл хэд байна вэ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Манай Засгийн газар үйлдвэржилтийн бодлогоо гаргаад дуусаж байна. 21х100 гэдэг хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Малаа эрүүлжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. Малынхаа түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулах бололцоо бүрдэнэ. Өвчтэй малтай учраас мах, махан бүтээгдэхүүн, арьс ширийг авахгүй гэдэг шалтгаанаар гадаад улс орнууд хориг тавьсан. Малаа эрүүлжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай.

Мах сүүний аяны хүрээнд сүүний үйлдвэрийг сумдад байгуулах чиглэлээр ажиллаж эхэлж байна. Хөвсгөл аймагт саяхан сүүний үйлдвэр нээгдсэн. Цаашдаа сум болгонд сүүний үйлдвэр байгуулна. Мал бүхий иргэдийн сүүг худалдан авах боловсруулах ажлыг хийнэ.

Уул уурхайд түшиглэсэн эдийн засгийг төрөлжүүлэх бодлого барьж байна.  Хөгжлийн банкнаас олгох санхүүжилтийг хөгжлийг дэмжсэн төсөлд зориулна.  Өмнөх Засгийн газрын үед Хөгжлийн банкны санхүүжилтийн 80-90 хувь нь зөвхөн нийгмийн хамгааллын юм уу, зам тавих зэрэг төсөлд зарцуулагдсан байсан. Эдийн засагт бодит өсөлт бий болоогүй. Хөгжлийн банкны санхүүжилтийг эдийн засаг бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиглэлд зарцуулдаг эрх зүйн орчны хүрээнд нь дэмжээд явна.

Төсвөөс жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд зээл олгож байгаа ч хүртээмжтэй биш учраас Хөгжлийн банкнаас мөн дэмжлэг үзүүлнэ.

Уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортолсон, цаашдаа боловсруулж гаргана. Зөвхөн нүүрсээ угаагаад гаргах биш.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

"Болор дуран"-аар шалгав.

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ИРГЭН 2017-06-30 103.57.95.171

ЗАСГИЙН ГАЗАР САЙН АЖИЛЛАЖ БАЙГААГ ХАРЖ БАЙНА ӨРИЙН БООМИНООС ГАРГАЛАА ТАТВАРЫН ОРЛОГО СҮҮЛИЙН 5 ЖИЛД АНХ УДАА БИЕЛЛЭЭ 412 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭМНЭЛТ ГАРГАДАА ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ӨГЧ ЭЭЖҮҮДИЙГ ЦАЛИНТАЙ БОЛГОЛОО ГЭЭД ОЛОН БОДИТОЙ ҮР ДҮН ХЭЛЖ БОЛЖ БАЙНА АН ЗАСАГЛАЖ БАЙХАД АСАР ИХ МӨНГӨ БОСГОСОН Ч ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ӨӨРСДӨӨ ИДЧИХДЭГ БАЙСЫМ БАЙНА Л ДАА

Зочин 2017-06-30 66.181.178.94

энэнээсээ хэд дахин давсан мөнгийг дарга дарганцар төсвөөрөө идэж ууж байгаа шүү дээ

Doorhi nuhurt 2017-06-30 103.229.122.232

Ard tumniig huursaar bgad naimaachin erh barigchdad itgehee bolison bna Cham shig yumaar bas zaalgah n dutaa yu

Зочин 2017-06-30 103.229.122.232

Shal hudlaa Mash olon iluu zardal gargasan bsan Naad zah n ded saiduud hend ch hereggui oron too Shilen tsogoo metiin laazchinguudiig hurtel alban tushaald tomilson Zugeer bgarai ta nar

Зочин 2017-06-30 202.9.40.205

Сайн ажиллаж байна Амжилт

сонгогч 2017-06-30 202.9.43.169

Хувааж иддэг улсуудад нь л чухал тоо байх Мань мэтэд нь хүртээлгүй тоо

Зочин 2017-06-30

наадах чинь хэмнэлт биш Төсвийн төлөвлөлт чинь бурууг харуулж байгаа юм

зочин 2017-06-30 202.179.31.5

Бид улсыг ямар байхыг тоохоо больж өөрөө луйвраар ч хамаагүй баяжиж гадаадад амьдрахыг хүсдэг болжээ Монгол Банкийг тоносон Золжаргалын муухайг биш түүнийг томилсон АН-г биш харин овтой хөдөлж гадаадад амжин гарсныг Төмөр замаас мөнгө зувчуулж зугтсан Баткаяа Ганбат нарыг бас л тийм муу хэлэхгүй машинаар зөөснөөс болж Өмнийн говьд хэдэн зуун залуу ослоор үхэж олон зуу хүүхэд өнчирснийг ч тоохгүй улс нь өрөнд ороод хятадын барьцаанд орох аюулд тулснаа ч мартаад Сайхан дээл өмссөн гээд 3-4 саяар нь шагнадаг сайдаа мөрөөдөөд бүгд л түүн шиг болж уралдаж идээд гадаадад хүүхдээ сурган өөрсдөө цагаачлах хүсэлд автаад байна даа Иймд одоо АН-г бүгдээрэнг нь сонггоод төрөө 30 жилээр барилуж Х Санийн яам Хөгжлийн банкаа Мөнхбат шиг хүүхдээр удирдууля

Зочин 2017-06-30 202.9.41.1

Монголын хүүхдүүдээс харамласан 20000 төгрөгний хэмнэлт гэвэл зохино 2017 07 01 нээс шатахууны онцгой татварын хууль үйлчилж эхэлнэ МАН-н засгийн газар ерөнхийлөгчийн сонгууль өнгөртэл шатахууны үнийг барих гэж оролдох байх эсвэл Наадам өнгөртөл тэгээд нэмэгдэх байхдаа

Eeh 2017-06-30

Tanasn huuhdiin mungu bn daa

Зочин 2017-06-30 202.21.106.149

Хүүхдийн мөнгө хэмнэсний дүнг сонгуулийн дүн харуулав уу даа

manaihan yana da 2017-06-30 122.201.19.90

sain zuild gants cg setgegdel bhgui shuu mongolchuudaaa gej

Зочин 2017-06-30 122.201.19.90

sain zuild setgegdel gants ch bhgui bgaz mongolchuudaa gej butehguie