“Унаганууд” хүснэгтийн байрлалаа дээшлүүлэхийн төлөө тоглоно

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

“Унаганууд” хүснэгтийн байрлалаа дээшлүүлэхийн төлөө тоглоно

Лондон дахь Олимпийн цэнгэлдэхэд үргэлжилж буй зуны XXX олимпийн наадмын нээлтийн ёслолыг үзэхээр дэлхийн 120 гаруй орны төрийн тэргүүд, төрийн өндөр албан тушаалтнууд Будант Албьоны нийслэлд морилоод байна.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний лиг”-ий ес дүгээр тойргийн эхний тоглолт өнөөдөр явагдана.

“Хүрхрээ үндэсний лиг”-ийн эхний хагасын сүүлчийн тойргийг нээж өнөө орой 19:00 цагаас “Дэрэн”, “Унаганууд” клубүүд тоглоно. Одоогоор лигийн сүүлд бичигдэж буй “Унаганууд”, “Дэрэн”-тэй лигийн хүрээнд дөрөв таарахад нэг хожигдож, нэг тэнцэн, хоёр хожсон сайн үзүүлэлттэй.

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчаар удирдуулсан залуус өнөөдөр хожвол унах бүсээс түр ч болов дээшлэх боломжтой. Харин “Дэрэн” гурван оноо авбал хүснэгтийн байрлалаа улам таатай болгож, тэргүүлэгчид рүү ойртох юм. Хэн хэн нь зөвхөн гурван онооны төлөө талбайд гарах сонирхолтой тоглолтыг та бүхэн mycujoo.tv https://mycujoo.tv/ch/351?id=6473 ээр шууд хүлээн авч үзнэ үү.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж