Д.Амартүвшин, Д.Сумъяа нар аваргын төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Д.Амартүвшин, Д.Сумъяа нар аваргын төлөө барилдана

Олимпийн нээлтийн үйл ажиллагааны бас нэгэн сюрприз гэгдэж байсан тагнуулч 007 Жеймс Бонд буюу Английн жүжигчин Даниэл Крейг Их Британийн далбаа бүхий нисдэг тэрэгнээс цэнгэлдэхийн чанх дээрээс шүхрээр бууж, цэнгэлдэхийн голд газардлаа.

Жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох Хөх хотын Гран-при тэмцээн өнөөдөр эхэллээ. Дэлхийн 26 орны 225 жүдоч зодоглож буй тус тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж байна.

Дээрх жинд Монголын баг тамирчдаас 10 жүдоч зодоглосноос нь долоо нь медалийн төлөө барилдахаар шигшээ барилдаанд шалгарч үлдээд байна.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд зодоглож буй ОУХМ Д.Амартүвшин, харин эмэгтэйчүүдийн 57 кг-д олимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа нар аваргын төлөөх өрсөлдөхөөр болов. Харин дэлхийн аварга М.Уранцэцэг /52 кг/, Ч.Аззаяа /52 кг/, эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, 66 кг-ын жинд Д.Алтансүх, Ё.Басхүү нар хүрэл медалийн төлөө барилдахаар тус тус шалгарчээ.

Шигшээ барилдаан 19.00 цагт эхэлнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж