Хепатитийн В, С вирүсийн шинжилгээнд 41.162 хүн хамрагджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хепатитийн В, С вирүсийн шинжилгээнд 41.162 хүн хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Хепатитийн В, С вирүсийн шинжилгээнд 41.162 хүн хамрагджээ

Будант Албьоны нийслэл Лондон зуны XXX олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил энэ сарын 15-ны өдрөөс эхлэн амжилттай явагдаж байна. Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 41.162 хүн хамрагдаж, нийт 12.3 хувьтай байгаа аж.

Мөн хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд албан байгууллагаар нь хамруулж, нийт 49 байгууллагын 40-65 насны 1727 иргэн хамрагджээ. Хепатитийн С вирүсийн эерэг гарсан шинжилгээнд вирүсийн идэвхжил тоолох ажлыг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээг байгуулан ажиллаж байна.

Ирэх есдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжлэх хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах хүсэлтэй, зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэд та бүхэн 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатайг анхаарна уу гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2017-06-30 59.153.112.81

хэрэгжилтийн байдал чанарт сайн хяналт тавихгүй бол хийгээгүй шинжилгээний хөлсийг нийгмийн даатгалын сангаас авах гээд шинжилгээ хийсэн материал бүрдүүлж өгч байгаа шүү шалгаж хяналт тавих ажлаа сайжруулаарай