Автобуснууд ягаан суудалтай болно

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Автобуснууд ягаан суудалтай болно

Монгол улсын Засгийн газрын тогтоолт зуны бүсийн уралдаанууд өнөөдрөөс эхэлж байна.

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ‘Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо’ ТББ-ын санаачлагаар, Нийслэлийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн 1000 автобусанд “Ягаан суудал” байршуулах аяныг эхлүүлжээ.

Олон улсын стандартад нийцсэн уг суудлын бүрээсийг өнөөдөр /2017.06.30/ 15.00 цагт Автобус баазын 1-р нэгтгэлд хүлээлгэн өглөө. Уг ягаан суудал нь жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулагдсан бөгөөд маргаашнаас эхлэн автобус бүрт байршуулж, хэвшүүлэх юм байна.

Иймд ягаан суудал дээр жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдийг суулгаж, хотын соёлд эерэгээр хандахыг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас уриалж байна.

Г.ТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж