Ховдчууд “Мөнгөлөг шагшуурга”-аар наадав

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Ховдчууд “Мөнгөлөг шагшуурга”-аар наадав

Орон нутагтаа өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх, ард иргэдэд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээ төлөвшүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудын байгаль хамгаалах ажил, аялал жуулчлал эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих сурталчлан таниулах зорилгоор Ховдчууд “Мөнгөлөг шагшуурга” цас, мөсний баяр хийлээ. Хар-Ус нуурын Хөх дээлтийн үзүүр хэмээх газар болсон цас, мөсний баярыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, Алтай соёны төсөл болон Чандмань, Манхан, Буянт сумын удирдлагууд хамтран зохион байгуулсан байна. Баярыг жил бүр уламжлал болгон явуулж, Ховд аймгийн өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бүтээгдэхүүн болгохоор болжээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж