Монгол Улс Иран улс руу хонины мах экспортолж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Монгол Улс Иран улс руу хонины мах экспортолж эхэллээ

Английн нэрт дуучин жүжигчин Никола Робертс олимпийн нээлтийн ажиллагаанд зориулсан оддын үдэшлэгт оролцжээ.

Исламын Бүгд Найрамдах Иран Улс руу Монгол Улс  4000 тонн хонины мах нийлүүлэхээр болсон. Засгийн газар хооронд байгуулсан гэрээний хүрээнд өнөөдөр /2017.06.30/  эхний 1000 тонн махыг ачин явууллаа. Энэ экспортын онцлог нь хонины махыг малчдаас шууд худалдан авч, ОХУ-аар дамжуулан  Иран улс руу гаргах юм.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-наас  махан бүтээгдэхүүний экспортыг дэмжихээр малыг эрүүлжүүлэх, мал эмнэлэг, хорио цээрийн хэлэлцээрийг худалдааны түнш орнуудтай байгуулж буй. Ингэснээр  олон улсын стандартад нийцсэн мах боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх,  хонины махны хэрэглээ бүхий исламын шашинтай орнуудад мах экспортлох боломжтой юм.

Мөн хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн хурлаас 2017 онд бог малын махны экспортыг квотоор хязгаарлахгүй байхаар шийдвэрлэсэн.  Энэ нь экспортод чиглэсэн дотоодын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрлэлийг дэмжсэн  шийдвэр гэж салбарын яам нь дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн монгол малын мах, махан бүтээгдэхүүнийг олон улсын зорилтот зах зээлд экспортлох нь малчдын болоод улсад ашигтай юм.

Монгол Улсын хэмжээнд малын тоо толгой өнгөрсөн онд  61.5 саяар тоологдсон. Малын тоо өсөхтэй зэрэгцэн мал аж ахуйгаас бэлтгэх түүхий эдийн нөөц нэмэгдэх хандлагатайг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн  онцоллоо. Тэрбээр “Хүн амын хүнсний хэрэгцээнд жилд дунджаар 11 сая толгой мал хэрэглэж байна. Сүргийн эргэлт, бүтцийг үндэслэн тооцож үзэхэд хүн амын дотоодын хэрэгцээнээс гадна жилд дунджаар таван сая гаруй мал төхөөрч, 100 гаруй мянган тонн мах бэлтгэж экспортлох боломжит нөөцтэй.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж