АНУ-ын засаг захиргаа Тайваньд зэвсэг худалдахаар шийдсэнээ зарлалаа.
АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Хьютер Наэрт Пүрэв гаригт хийсэн мэдээлэлдээ 1.42 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсгийг Тайваньд нийлүүлнэ хэмээн хэллээ. Энэ нь арга хэмжээ нь “Тайванийн өөрийгөө хамгаалах бодлогод дэмжлэг үзүүлж байгаа юм” хэмээн хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.
Гэхдээ энэ шийдвэрт 30 хоногийн дотор Конгресс хориг тавих эрхтэй.
Гэрээ ёсоор АНУ Тайваньд пуужин болон пуужингийн эд ангиуд, мөн радиолокацийн техникийн үйлчилгээ үзүүлэх ажээ.
Трампын засаг захиргаа Тайваньд зэвсэг нийлүүлэх талаар хэрэлцээр хийж магадгүй гэсэн яриа Трампыг үүрэгт ажилдаа орсноос хойш сонсогдож байсан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ ийм үйлдлийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан.
Дональд Трамп энэ оны нэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний дараахан Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэньтэй утсаар ярьсан нь БНХАУ-ын зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан. Дональд Трамп төдөлгүй БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй мөн утсаар ярьж “Нэг Хятадын бодлогыг дэмжиж байгаа илэрхийлж байдлыг намжааж байсан. “Нэг Хятад”-ын бодлого нь Тайванийг Хятадын салшгүй хэсэг гэсэн бодлого юм.
А.ТУЛГА