“The International 2017”-д оролцох багууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

“The International 2017”-д оролцох багууд тодорлоо

Оросын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн тавдугаар сард болж, Владимар Путин ялалт байгуулсан билээ.

Сарын дараа буюу наймдугаар сарын 7-12-нд зохион байгуулагдах “TI-7”-д оролцох багууд тодорчээ. Шагналын сан өмнөх тэмцээнүүдээс давах нь тодорхой болчсон бөгөөд өнөөдрийн байдлаар 19 сая ам.долларт хүрээд байна.

Энэ жилийн тэмцээнд 18 баг оролцох ба уригдсан 6, шалгарч орж ирсэн 12 баг дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө. Мөн хэд хэдэн зүйлээрээ өмнөх тэмцээнүүдээс ондоо болж байна. Тухайлбал Na’Vi, Alliance гэсэн классик багуудгүй анхны TI болох нь. Мөн “Infamous”, “Planet Dog” гэсэн шинэ багууд орж ирснээр дэлхийн шилдгүүдтэй хүч үзэх боллоо.

Уригдсан багууд:

OG, Virtus.Pro, Evil Geniuses, Team Liquid, Invictus Gaming, Newbee

Шалгарсан багууд:

Team Secret, Planet Dog, Team Empire, iG Vitality, LGD.Forever Young, TNC Pro team, Fnatic, Execration, Team NP, Digital Chaos, Infamous

“EHOME.Keen”, “LGD” багууд Хятадын бүсийн нэг эрхийн төлөө яг одоо тоглож байна.

Г.Түшиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж