БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна

Монголын хөрөнгийн биржийн арилжааны системийн шинэчлэлттэй холбоотойгоор арилжаанд оролцох компаниуд эрс цөөрсөн билээ.

БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Мун Жэ Ин АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. Өчигдөр Вашингтон хотноо хүрэлцэн очсон Мун Жэ Ин болон түүний гэргийг Ерөнхийлөгч Трамп, эхнэр Меланийн хамт хүндэтгэн оройн зоог барьжээ.  

Уулзалтын дараа Дональд Трамп “Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй дөнгөж сая уулзлаа. Олон асуудал ярьж хэлэлцлээ. Түүний дотор Хойд Солонгосын асуудал, бас худалдааны шинэ хэлэлцээрийн талаар” хэмээн жиргэснийг америкийн хэвлэлүүд тэр дор нь түгээлээ.

АНУ руу мордохын өмнө Мун Жэ Ин Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын тулд хэлэлцээрийг хоёр шаттай хийх, мөн Пхеньянтай хийх яриа хэлэлцээг идэвхжүүлэх талаар АНУ-ын тэргүүнтэй ярилцана хэмээн мэдэгдсэн.

Харин Японы NHK-гийн мэдээлснээр Өмнөд Солонгосын газар нутагт байршуулахаар тохиролцсон пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD системийг ашиглалтад оруулах хугацааг хойшлуулах талаар АНУ-ын талтай ойлголцохыг хичээсэн гэжээ. Ингэхдээ уг системийн байгаль орчинд нөлөөлөх үндэслэлийг эш болгон ярьжээ.

Ерөнхийлөгч Мунийг бизнесийн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том баг дагалдан явж байгаа бөгөөд өндөр үнийн дүн бүхий гэрээ хэлэлцээрүүдийг хоёр тал үзэглэх юм. “Самсунг” корпорац гэхэд АНУ-д үйлдвэрийн шав тавих юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж