“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн санхүүжилтэд гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн санхүүжилтэд гарын үсэг зурав

Нартай, хуртай жилийн наадамтай, ерөөлтэй энэ өдрүүдэд та бидний болоод өвөг дээдсийн маань хөлөө шороодож, хүн болсон “Эрдэнийн өлгий” Сүхбаатар аймгийн түүхт 70-н жилийн ой, Алтан дарь овооны төрийн их тахилга, Зүүн бүсийн хурд 2012 уралдааныг өргөн дэлгэр ёслон тэмдэглэх, их баяр наадмыг дэглэж байна.

Япон улсын буцалтгүй тусламжаар Монгол улсад хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Засгийн газар хоорондын солилцох ноот бичигт Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Масато Такаока нар гарын үсэг зурлаа. Уг хөтөлбөр Монгол улсын ирээдүй болсон төрийн албан хаагч, залуу боловсон хүчинг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт тэтгэлэгтэйгээр суралцуулах зардлыг олгодог юм. Өнөөдөр ноот бичигт гарын үсэг зурснаар энэ жил 22 залуу боловсон хүчин Япон улсад үнэ төлбөргүй суралцах эрх нээгдэв. 2001 оноос хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрт өнөөдрийг хүртэл 280 залуу боловсон хүчин суралцаж эх орондоо эргэн ирж ажиллаж байна. Эдгээр суралцагсад төрийн захиргааны байгууллагууд, Монгол банк зэрэг олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна. Энэ жил хэрэгжих хөтөлбөрийн тухайд хувийн хэвшилд ажиллаж байгаа Япон хэлтэй залуусыг хамруулахаар болсноороо онцлог юм. 2017-2024 он хүртэл 7 жилийн хугацаанд 307 сая иен буюу 20 гаруй тэрбум төгрөгийг энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэд зарцуулах юм.

Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш Япон улс хамгийн их дэмжлэгийг тууштай үзүүлсээр ирсэн юм.

Эх сурвалж: САНГИЙН ЯАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж