Ж.Эрдэнэбат: Долларын ханш буурч байна

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Ж.Эрдэнэбат: Долларын ханш буурч байна

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
“Facebook” корпорацийг үндэслэгчдийн нэг Эдуардо Саверин “Форбес” сэтгүүлээс гаргадаг хөрөнгөтнүүдийн жагсаалтад Сингапурын топ аравт багтсан байна.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Шинэ Засгийн газар байгуулагдан ажлаа авахад ам.долларын төгрөгтэй харилцах ханш тогтмол өсөж, төгрөгийн ханш унаж байсан. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, бодлогын томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2017 оны зургадугаар сарын 29-ний байдлаар ам.долларын төгрөгтэй харилцах ханш 2350 төгрөг болж буурч, үндэсний мөнгөн тэмдэгт чангарсан байна.

Хөгжлийн банкийг шинээр дахин байгуулсан. Тус банкны хэрэгжүүлж байсан нийгмийн шинж чанартай төслийг Засгийн газарт шилжүүлсэн, хугацаа нь тулсан 580 сая ам.долларын төлбөрийг барагдуулсан. Дүрмийн санг нэмэгдүүлж, цаашид саадгүй ажиллах боломжоор хангасан.  Эдийн засгийн үр ашигтай төслийг санхүүжүүлж, ажиллахаар болсон.

Хятадын 2 тэрбумын своп хэлцлийн хугацааг сунгасан.

Төсвийн алдагдал 2016 оны төгсгөлд ДНБ-ний 20.6 хувьд хүрэхээр байсныг зарим хөтөлбөрийг зогсоох, зардлыг бууруулах арга хэмжээ авсны дүнд 15 хувь болгон бууруулсан.

Өндөр хүүтэй арилжааны зээл авч, хүүгийн зардалд 1 их наяд төгрөг төлж байсан дарамтыг бууруулсан.  Улсын төсвийн алдагдлыг 2020 онд 5.1 хувь болгон бууруулж ажиллах зорилт тавьсан байна.

Хөрөнгө оруулагчдын итгэл буурсаар хөрөнгө оруулалт 2016 онд эрс татарч, гадагшлах хандлага бий болсон байсан нь тодорхой бодлогын арга хэмжээ авч ажилласны дүнд итгэл сэргэх хандлагатай болжээ.

2016 оны дунд үед дотоодын хөрөнгө оруулагч нар ч хөрөнгө оруулах чадваргүй болсон байсан бол 2017 оны эхний хагаст төр засагт итгэх итгэл сайжирч, аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллаж эхэлсэн байна.

Макро эдийн засгийг тогтворжуулах бодлогын дүнд гадаад бондын хүү 6.5 хувь, дотоод бондын хүү 12 хувь болж бурчээ.

Ажилгүй иргэдийн тоог 20 хувиар бууруулсан байна.

Тодруулбал, улсын хэмжээнд 143 мянган иргэн ажилгүй байсан бол  115 мянга болж, 9.1 хувиар бууруулжээ. 

Аж ахуйн нэжүүд буцаж сэргэн өр зээлээ барагдуулж эхэлсэн байна. Чанаргүй зээл 2016 оны төгсгөлд 9.5 хувь болж өссөн байсан нь энэ оны дөрвөн сарын байдлаар 8.5 хувь болж буурсан.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлсэн. Ажлын цаг, тээвэрлэлтийн цагийг уртасгасан. Дээрх арга хэмжээний дүнд 42 хувиар экспорт өссөн бол энэ оны эхний таван сард орлого нь 1 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт тавьж эхэллээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж