4727 ялтны материалыг хянаж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

4727 ялтны материалыг хянаж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

4727 ялтны материалыг хянаж байна

“Facebook” корпорацийг үндэслэгчдийн нэг Эдуардо Саверин “Форбес” сэтгүүлээс гаргадаг хөрөнгөтнүүдийн жагсаалтад Сингапурын топ аравт багтсан байна.

Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан шүүхүүд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн нийт 4727 ялтны материалыг хянаж байна.

Шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлөх, оногдуулсан ял нь тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал дүйцүүлэн хасах шийдвэрийг анхан шатны шүүхүүд долдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн гаргах ажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн материалын 1680 нь нийслэл дэх, 3047 нь орон нутаг дахь хорих ангиудад ял эдэлж буй ялтнуудтай холбоотой бөгөөд улсын хэмжээнд анхан шатны шүүхийн 62 шүүх бүрэлдэхүүн дээрх ялтнуудын материалыг судалж, ялаас чөлөөлөх болон хасах асуудлыг шийдвэрлэх юм.

Т.НОМИН

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

нэргүй 2017-06-30 59.153.114.16

Ялтануудыг яасан их өрөвдөнө вэ цаадуулын чинь эсрэг талд хохирогчид гэж амьд улсууд байгаа шүүдээ тэднийг хэн өрөвдөх болж байна шүүхээс өгсөн ялыг нь эдлүүлэлдээ өөрт шууд хамаагүй болоод байгаа юмаар нэг их оролдох хэрэггүйл юмдаа

Батар 2017-06-30 202.179.31.7

Тэр яах хахуулч шүүгч прокуороруудын сэтгэлгээг өөрлөөд ялаас чөлөөлэх асуудалыг ярьж болно янз бүрийн ойлголттой явж байгаа шүүгч прокуорорууд өөр өөр өөр хуулыг ойлгод явж байна завхрал их гарна хяналтаа сайн тавих хэрэгтэй зарим хуулын эрх дархтангууд мөнгө бодож ард иргэдийг төрөндүүлэж явна