Нисдэг автомашины төслүүд

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Нисдэг автомашины төслүүд

УИХ-ын дарга З.Энхболд Санхүүгийн Зохицуулах Хорооны удирдлагуудтай уулзаж хорооны эрхлэх ажлын хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцлаа.

Өнгөрсөн долоо хоногт Парисын нисэх онгоцны салон “Ле-Бурже”-д нисдэг машины хэд хэдэн загварыг танилцуулсан байна. Үүнтэй холбоотой энэ салбарт яригдаж буй томоохон төслүүдийг танилцуулж байна.


2012 оны дөрөвдүгээр сард АНУ-ын  Terrafugia компани “Transition” нисдэг машин танилцуулжээ. Энэхүү машин нь хуурай замд 105км/ц, агаарт 185 км/ц хурдтай явах хүчин чадалтай юм байна. Тус компани нь 2015 онд дөрвөн хүний багтаамжтай нисдэг машины шинэчилсэн хувилбарыг танилцуулжээ.

2017 оны хоёрдугаар сард Голландын компани “PalV”  Liberty нисдэг машиныхаа урьдчилсан захиалгыг авч эхэлсэн. Нисдэг машин нь зам болно агаарт 160км/ц хурдтай явах хүчин чадалтай. Түүний үнэ нь 400-600 мянган евро ажээ. Анхны загвараа 2018 онд гаргахаар төлөвлөж байгаа юм байна.  

2017 оны гуравдугаар сард Женевийн олон улсын 87 дахь авто шоуны үеэр Airbus корпораци “Pop Up” нэртэй нисдэг машинаа танилцуулсан. Тус машин нь 100 км/ц хурдтай явах хүчин чадалтай.

2017 оны гуравдугаар сард Израилийн Metro Skyways компани “CityHawk” автомашины танилцуулсан. Тус нисдэг автомашин нь дөрвөн хүний багтаамжтай.

2017 оны дөрөвдүгээр сард Монакогийн авто шоуны үеэр “AeroMobil4.0” нисдэг машиныг танилцуулсан байдаг. Энэхүү машин нь  хуурай замд 160 км/ц , агаарт 200 км/ц хурдтай явах хүчин чадалтай. Нисдэг машиныг бүтээхэд 25 жил зарцуулсан гэнэ. Машиныг бүтээсэн компани нь 2020 онд анхны нисдэг машинаа нийлүүлэхээр төлөвлөж байна. Үнэ 1.2-1.5 сая евро

2017 оны дөрөвдүгээр сард Америкийн Uber компани нисдэг машин бүтээх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн. Тус төслөө “Uber Elevate” гэж нэрлэсэн ажээ. Компанийн шинжээчдийн таамаглалаар нисдэг машин нь цэнэггүйгээр 160 км хүртэл 250км/ц хурдтай явах чадвартай гэнэ. Uber 2020 оны үзэсгэлэнд нисдэг такси танилцуулахаар төлөвлөж байна

2017 оны тавдугаар сард Японы Toyota Motor компани “Cartivator” нисдэг автомашинаа танилцуулжээ. Энэ төсөл 2012 оноос эхлэлтэй. Нисдэг автомашин нь дөрвөн талдаа найман далавчтай бөгөөд 2019 онд бэлэн болох ажээ. Төслийг санхүүжилтэд ойролцоогоор 350 мянган ам.доллар зарцуулжээ.

2017 оны зургаадугаар сад Ле-Бурже автосалонд Neva Aerospace компани “AirQuadOne” нисдэг автомашинаа танилцуулсан байна. автомашин нь 80 км/ц хурдтай бгөөд агаарт цэнэггүйгээр 30 минут байх чадвартай ажээ. Акуумляторын жин нь ойролцоогоор 100 кг гэнэ.

2017 оны зургаадугаар сард Ле-Бурже автосалонд Workhorse компани SureFly гибрид автомашинаа танилцуулсан. Тус нисдэг автомашин нь 110 км/ц хурдтай бөгөөд хоёр хүний багтаамжтай ажээ.

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж