Сайн дурын ажилтны сургалт боллоо | News.MN

Сайн дурын ажилтны сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Сайн дурын ажилтны сургалт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн хамт УИХ-ын дарга З.Энхболдод зургаа дахь удаагийн парламентын спикерээр сонгогдсонтой нь холбогдуулан өнөөдөр баяр хүргэлээ.

Хан-Уул дүүргийн Сайн дурын үйл ажиллагааны төв нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”, “Сайн хүн сайн нийгэм төрийн бус байгууллага”-тай хамтран дүүргийн 16 хороодын 32 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулан “Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан сайн дурын ажилтны сургалт”-ыг 2017 оны 06-р сарын 29-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн сургалтын танхимд зохион явуулав.

Сургалтыг нээж Хан-уул дүүргийн “Сайн дурын ажилтны төв”-ийн зохицуулагч Б.Дашцэнд нээж үг хэлсэн ба ”, “Сайн хүн сайн нийгэм төрийн бус байгууллага”- ын захирал н.Одонгаваа, менежер н.Мөнх-Од, Монголын сайн дурын үйл ажиллагааны төвийн багш н.Цэвэлмаа нар сайн дурын ажилтан гэж хэн болох, ямар үүрэгтэй, үйл ажиллагааны менежмент зэрэг сонирхолтой сэдвүүдээр сургалтыг явуулж оролцогчдын сонирхсон асуултад хариулан сургалт амжилттай болж өндөрлөлөө. Сургалтын төгсгөлд оролцогчдод “Сертификат” гардууллаа.

Сургалтад оролцогчид сайн дурын үйл ажиллагааны мөн чанарыг ойлгон цаашид сайн дурын үйл ажиллагаанд идэвхитэй оролцохоо илэрхийллээ.

Эх сурвалж: ХУД

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж