Хүмүүжигчдийг нийгэмшүүлж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хүмүүжигчдийг нийгэмшүүлж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Хүмүүжигчдийг нийгэмшүүлж байна

Орон нутаг дахь ШГА-д хүмүүжигчид болон хоригдогчдыг нийгэмшүүлэх ажлыг эрчимжүүлэн харьяа аймгийн прокурор, хөдөлмөр халамжийн хэлтэс, номын сан, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна

ШШГЕГ-ын харьяа орон нутаг дахь шийдвэр гүйцэтгэх албадууд ял эдлэгсдийг нийгэм, сэтгэл зүйн хувьд тогтвортой байлгах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх, шинэ мэдээ мэдээллээр ханган ажиллаж, дотоод нөөц, бололцоогоо ашиглан тохижуулсан албаны номын сан болон харьяа аймгийн төв номын сангуудтай хамтран явуулын номоор хүмүүжигчид болон хоригдогчдод үйлчилж байна.

Сүхбаатар аймгийн шийдвэр гүйцэтгэх алба нь бясалгалын өрөөг шинээр тохижуулсан бөгөөд Дорнод, Баянхонгор, Увс аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албад ялтан хоригдогчдыг шашин шүтэх, ном айлтгал сонсох, зан үйл үйлдэх нөхцлийг хангахын зэрэгцээ “Амьдрах урлаг” төвтэй хамтран бясалгалын сургалтыг зохион байгуулж байна.

Баян-өлгий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба нь тус аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран ажиллаж тогооч, нарийн боовны мэргэжил олгох сургалтад 5 хүмүүжигч сургаж, чадамжийн гэрчилгээ олгосон, Завхан аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба “Мужаан” мэргэжлээр 3, Дорнод аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба “Гагнуурчин” мэргэжлээр 2, “Цахилгаанчин” мэргэжлээр 2 хүмүүжигчийг тус тус сургалтанд хамруулж байна.

Говь-Алтай аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанаас ял эдлэгсдэд хичээл сургалтаар дамжуулан хүмүүжлийн нөлөө үзүүлэн төлөвшүүлэх, гар урлалын бүтээл хийлгэж сургахад анхааран JSC Олон улсын байгууллагын салбар төсөл “ARTIST ALTAI” хоршоололтой хамтран эсгий урлалын сургалтыг зохион байгуулж байна.

Увс аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба аймгийн прокурорын газартай хамтран шинээр батлагдсан “ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, “Эрүүгийн хууль”-ийн талаар хичээл сургалт зохион байгуулжээ.

Мөн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран ажиллаж, ахуй үйлчилгээний болон баривчлах ялтай нийт 11 хүмүүжигчид ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд бүртгэх, зуучлах, эрэлт хэрэгцээтэй ажил мэргэжлийн талаар сургалт зохион байгуулан, заавар зөвлөгөө өгсөн байна.

Эх сурвалж: ШШГЕГ

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-30 119.40.102.5

Холбоо барих хүний утасаа өгөөч\n