Булган аймагт 15 айл орох оронгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Булган аймагт 15 айл орох оронгүй болжээ

Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын уран бүтээлчид “Учиртай гурван толгой” дуурийг театрынхаа алтан тайзнаа тавьжээ.

Булган аймгийн Булган, Бугат, Орхон сумын Халиун, Мааньт багийн нутгаар өнгөрсөн Лхагва гаригт 22.00 цагийн орчимд салхи 22 м/сек хүртэл салхилж, зарим газраар 40 м/сек түүнээс дээш хүчтэй хар салхи салхилж, мөндөр, аадар бороо орж уруйн үер буужээ. Үүний улмаас Орхон, Булган аймгийн чиглэлийн Нарангийн гүүрний орчим өндөр хүчдэлийн 13 тулгуур /77-90 тулгуур шон буюу 11 бетон, 2 анкер/ унаж, Булган аймгийн нийт нутгаар эрчим хүч тасарсан юм.

Мөн Орхон сумын Халиун, Мааньт, Булган сумын 40 өрхийн 1320 мал /адуу 6, үхэр 8, хонь 1076, ямаа 230/ аадар бороо, мөндөрт цохиулж, усанд урсаж осгож үхжээ. Үүнээс гадна 23 өрхийн гэр салхинд нурж, эвдэрч /дахин ашиглах боломжгүй 15 гэр/ хэмхэрсэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн засаг даргаар ахлуулсан Онцгой комиссынхон Орхон сумын Халиун, Мааньт багт газар дээр нь шуурхай хариу арга хэмжээ авч, хойшлуулшгүй сэргээн босгох талаар холбогдох удирдлагуудад үүрэг  өгөн ажиллаж байна. Онцгой комиссын даргын тушаалаар орон гэргүй болсон 2 иргэнд гэр олгож, Улаанбаатар хотоос 10 гэр татах ажлыг зохион байгуулж, хорогдсон 1320 малын сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Эрчим хүчийг сэргээн засварлах ажилд тус аймгийн Эрчим хүчний салбарын аваар техникийн бүлэг болон Монгол улсын Эрчим хүчний сайд газар дээр нь ирж удирдлагаар ханган Эрдэнэт, Булган, Улаанбаатар, Дархан, Багануур, Хархорин, Өвөрхангай зэрэг долоон салбар компаниудын 120 ажилчид, 20 техниктэйгээр унасан шонгуудыг сэргээн засварлах ажлуудыг хийж буй юм. Нийслэлээс өчигдөр /2017.06.30/ шаардлагатай сэлбэг хэрэгслүүд, таван тулгуур багана зөөвөрлөн авчирч  өнөөдөр 2017.06.30 нэг шонг босгож сэргээн завсарлаад байна гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж