Н.Номтойбаяр: Хүн амын "цонх үе"-ийг хадгалах, төрөлтийг дэмжих зорилготой хууль | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Н.Номтойбаяр: Хүн амын "цонх үе"-ийг хадгалах, төрөлтийг дэмжих зорилготой хууль

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр: Хүн амын "цонх үе"-ийг хадгалах, төрөлтийг дэмжих зорилготой хууль

Их Британийн инээдмийн жүжигчин Рассел Брэнд өнгөрсөн гуравдугаар сарын 12-нд гудамжаар явж байхдаа зургийг нь дарсан хүний “iPhone” утсыг айлын цонх руу шидэж, танхайран тухайн үедээ шуугианы эзэн болж байлаа.

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулсан бол гишүүд хуулийн төсөлтэй холбоотой зарим асуултуудыг асууж, тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа ‘Нийгэмд эрэлт хэрэгцээтэй, нийгмийн захиалгаар батлагдах гэж буй хууль гэж бодож байгаа. Манай улсын хэмжээнд 156 мянга орчим өрхийг эмэгтэйчүүд толгойлдог гэсэн дүн мэдээлэл бий. Сард 40 гэр бүл шинээр бүртгүүлж байхад 10-15 гэр бүл нь салдаг гэсэн харамсалтай мэдээлэл байна. Бид энэ ээжүүддээ хандсан ажил хийх ёстой. Энэ хуулийн төсөл нь жирэмсэн эхчүүдийн болон, ихэр хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон эцэг, эхчүүд гээд амьдралын хүндийг нуруундаа үүрч яваа ачааг хөнгөлөх хуулийн төсөл орж ирсэнд нь баяртай байна. Хуулийн хэрэгжилт хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ’ гэж асуулаа.

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр ‘Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ‘Цалинтай ээж’ хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тусгагдсан. Энэ зорилтын гол зорилго нь хүн амын ‘цонх үе’-ийг хадгалах, төрөлтийг дэмжих зорилготой юм. Энэ дэмжлэгийг эхчүүдийн нийгмийн хамгааллыг дээшлүүлэх юм. Санхүү эдийн засгийн чадамжтай хамааруулаад эмэгтэйчүүдийнхээ санхүүгийн чадавхыг сайжруулах ёстой гэж үзсэн. Энэ хуульд ороогүй ч гэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотойгоор эхчүүдийг гэртээ хөдөлмөр эрхлэх боломж бололцоог бий болгоно. Жижиг зээл олгохоор шийдвэрлээд байгаа.

Энэ хуулийг хэрэгжүүлэхэд 72 тэрбум төгрөг шаардлагатай. Хууль батлагдвал 2018 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ’ гэж хариуллаа.

Ингээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Эх сурвалж: ХНХЯ

"Болор дуран"-аар шалгав.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-30 66.181.184.83

хоол хүнсний үнээ нэмэлгүй барьж байж чадвал наад тэтгэмж нэртэй долоогоод ч хүртэхгүй юмгүй байсан ч болоод л байна даг хийх ёстойгоо [Хориотой Үг] хийгээд явж бай

Hi 2017-06-30 91.141.3.149

Xeregjvel xeregtei xuuli bnaa Ene dor bichsen uxamsargui novshnuuds bolj olon emegtei orx tolgoilj olon xuuxed onchirch bga

зочин 2017-06-30

наад хуулиараа монголчуудын амьдралыг шийдээ юу болоо юу юугий нь их гайхуулаад байгаа хууль юм бэ монголчуудад ажил хэрэгтэй байнааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа туй гээд нулмичахсан халамж архичидад л хэрэгтэйэээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ

Зочин 2017-06-30 103.26.193.109

ИЙМЭРХҮҮ АЛИА ХҮҮХДҮҮД ААВЫНХАА МӨНГӨӨР ТӨР БОХИРЛОХОО БОЛИХ ЦАГ ИРНЭ ДЭЭ

зочин 2017-06-30 202.179.26.158

Төрөлтийг нэмэгдүүлэхэд Номтойбаяр гуай өөрөө өдөр шөнөгүй нойр хоолгүй ажилдаа Аагийгаасаа эхлүүлээд

Зочин 2017-06-30 66.181.184.83

яахав дээ нөхөргүй хүүхэнд тус болж цүдийлгэж өгч байгаа буянтай нөхөр дөө