Хэдэн настайдаа тэтгэвэрт гарахаа өөрөө сонгодог болно | News.MN

Хэдэн настайдаа тэтгэвэрт гарахаа өөрөө сонгодог болно

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Хэдэн настайдаа тэтгэвэрт гарахаа өөрөө сонгодог болно

Хэзээ энэ ёслол болох талаар УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс тодрууллаа.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөх харилцааг бусад хуулиудаар зохицуулж байгааг нэг мөр болгох, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй, ил тод удирдах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа юм. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй уялдуулан 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ба тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ‘эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй’ байхаар зохицуулах юм.

Үүнтэй уялдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалдаг одоогийн хуулийн заалтыг ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хүчингүй болгож, ажилтан өөрөө хүссэний дараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байхаар Хөдөлмөрийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулна. Өөрөөр хэлбэл даатгуулагч цаашид ажиллах сонирхолтой бол үргэлжлүүлэн ажил хөдөлмөр эрхлэх эрх нь нээлттэй байх юм.

Ингээд УИХ-аар хэлэлцэгдэж буй Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл (шинэчилсэн найруулга), түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийн тухай товч танилцуулгыг хүргэж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл батлагдсанаар:

  • Нийгмийн даатгалын хамрах хүрээ өргөжиж, шимтгэлийн орлогын бааз суурь нэмэгдэнэ.

  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг олон нийтийн өмч байхаар хуульчилна.

  • Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах болон ногдуулахгүй орлогыг тодорхой болгоно.

  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулдгийг таслан зогсоож, сангийн чөлөөт үлдэгдлийг дан ганц арилжааны банкинд хадгалуулахаас гадна өсгөн арвижуулах чиглэлээр эдийн засгийн эргэлтэд оруулдаг болно.

  • Чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд бага хүүтэй хадгалуулж, орлого бууруулах нөхцөлийг арилгаж зөвхөн хадгаламжийн дундаж хүүгээр хадгалуулдаг болно.

  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд Мэргэжлийн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий орон тооны бус хороо ажиллаж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эрсдлийн зөвлөгөө өгдөг болгоно.

  • Даатгуулагч хүсвэл тэтгэврийн наснаас хойш ажиллаж болох бөгөөд тэтгэврийн насанд хүрсэн ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг нөхцөлийг хүчингүй болгоно.

  • Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.

  • Даатгуулагч бүрт нийгмийн даатгалын дугаар олгоно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар:

  • Даатгуулагчийн тэтгэвэр авах эрхийг баталгаажуулж, олон жил ажилласан даатгуулагч нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгодог болно. Тухайлбал, эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй болно. Өөрөөр хэлбэл, олон жил ажилласан даатгуулагчид заавал насны болзол тавихгүйгээр эрт тэтгэвэрт гаргах нөхцөл бүрдэж байна.

  • Ингэхдээ одоо мөрдөж буй хуулиар 20 жил ажиллаад 55, 60 насанд хүрээд өндөр насны тэтгэвэрт гардаг зарчмыг хэвээр хадгална. Өөрөөр хэлбэл, 20 жил ажиллах болзлыг нэмэх буюу өөрчлөхгүй.

  • Малчдын тухайд 20 жил ажилласан бол тэтгэврийн наснаас 5 жилийн өмнө буюу 50, 55 насандаа тэтгэвэрт гарах хуулийн өөрчлөлтийг хэвээр хадгалж байна.

Эх сурвалж: ХНХЯ

"Болор дуран"-аар шалгав.

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2017-06-30 66.181.160.21

Eregtei ariutgagch mergejiltei 50 nastai tetgevert garah bolomj Baina uu

Zochin 2017-06-30 66.181.160.21

Eregtei ariutgagch mergejiltei 50 nastai tetgevert garah bolomj Bains uu

Зочин 2017-06-30 112.72.11.111

Өөрөө 55 ба60 гарах үргэлжлүүлэн 3 сараар нэмэгдүүлж ажиллах боломж нь нээлттэй байвал сайн.

Зочин 2017-06-30 202.179.30.142

эмэгтэй даатгуулагч 30 эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолох заалт маш зөв шүү

Зочин 2017-06-30 202.179.30.142

эмэгтэй даатгуулагч 30 эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолох заалт маш зөв шүү

zochin 2017-06-30 202.55.191.205

emegtei 50 eregtei55nas bol yag boloh nas shuu dee yamar darga nar shig gariin useg zurahaas oor yum hiihgui zoolon suudaldaa shigdehiig huseed baigaa bish eeljiin ajiltai humuus 60 hurtlee shoniin noir aldaad tetgebert garj chadahuu ain ajillaj baigaad uh gej baigaa yumuu\n

Зочин 2017-06-30 130.208.196.43

Uuruu songodog bolno gej bga yum bishuu tsaana chine zaluudaa huwiaraa ajil hiigeed medleg dutmagaasaa bolj daatgalaa tuluugui yawsaar nas ni bolson hedii ch tetgever togtoolgoh 20 jil guitsehgui bgaa uchnuun humuus bgaa ene zaalt ter humuust bolomj olgoj bgaa gej oilgoj bn

уншигч 2017-06-30 103.229.123.45

мань мэт нь тэртэй тэргүй тэтгэврийн нас хүртлээ амьд байхгүй төлж явсаар наана нь үхвэл ядаж хэдэн дарга нарын цалинд л нэмэртэй юм даа

зочин 2017-06-30

битгий худлаа х уцаад байгаарай

Зочин 2017-06-30 202.179.31.242

urh tolgoilson etseg ehed uguh tetgemjiin bolzol n huuhguug n nasnii zaag bainauu\n

зочин 2017-06-30 183.81.169.59

ЭНЭ ХУУЛЬ ТЭГЭЭД ХЭЗЭЭНЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ ВЭ ХАРИУ ӨГНӨ ҮҮ

иргэн 2017-06-30 202.131.226.86

20-иос дээш жил ажилласан жилээр нь тооцон 1 5%-ийн нэмэгдлийг тэтгэвэр дээр нэмдэг тэр нь байхгүй болжээ энэ хуулийг үнэхээр балиартуулж байх шив

hi 2017-06-30 202.55.180.186

20 жилээс дээш ажилласан жил тутамд нь 1 5 хувиар тооцож нэмэгдэл олгодог заалт хэвээрээ байгаа штээ

Зочин 2017-06-30 202.9.40.184

эмэгтэй даатгуулагч 30 эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолох заалт маш зөв шүү\n

Зочин 2017-06-30

30 35 жил арай өндөр байнаа Одоо бол 20 жил л байгаа шүү дээ Арай дэндүү юмаа Ядаж 25 30 болгомоор юмаа Тэтгэвэртээ гарахгзй гээд өвөө эмээ болчихоод суугаад байх юм байна л даа Залуучууд чинь яаж ажилтай болох болж байнаа Залуучууд нь гэртээ ажилгүй хэвтээд ахмадууд нь бөгтийтлөө ажиллах юм байна л даа Энэ арай бишээ

Зочин 2017-06-30 202.180.220.186

Балайраад бай 25-тай сургууль төгсөөд 20 жил ажил хийчээд 45-тай тэтгэвэртээ гармаар байна уу Ядаж чи 30 35 жил ажиллана биз дээ залхуу минь

зочин 2017-06-30 202.131.225.157

юм мэдэхгүй малууд үнэхээр жонхон зуурч байнаа л гэхээс өр юу гэхэв ийм малнуудаар төрөө удирдуулж байгаа эднийг сонгосон хүмүүс монголд их гай тарьснаа дараа ч гэсэн ойлгож гэсгээлгэх болно

Зочин 2017-06-30 150.129.142.34

yun 5 jil sungah bur 15 jileer sungaj orhiloo sh dee yamar zevuun yum be

Зочин 2017-06-30 202.179.31.242

4 huuhedtei malchin hun ymar togtolstoo baigaa be\n

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж