Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах сургалт болов

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах сургалт болов

Усны гудамж буюу Аса циркийн зүүн талын Сөүлийн гудамжнаас Нарны зам хүртэлх 0.65 км авто замын засварыг эхлүүлж, өнөөдрөөс тус замын хөдөлгөөнийг хаалаа.

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Алаг-Эрдэнэ сумын малчдын бүлэг, хоршоо, мал, мах бэлтгэн нийлүүлдэг, худалдан борлуулдаг иргэдэд ариун цэврийн шаардлага хангасан хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн хийх, мах бэлтгэх, савлах энгийн арга аргачлалын талаарх онолын болон дадлага сургалтыг 2017 оны 3 сарын 23-24-нд Хатгал тосгонд зохион байгуулав.

Мөн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах бага оврын тоног төхөөрөмж, сав баглаа боодлын талаарх мэдээлэл, сургалтын материалаар сургалтад оролцогчдыг хангасан нь цаашид энэ чиглэлээр өрхийн бичил үйлдвэрлэл эрхлэх ур чадварыг бий болгов.

Сургалт явуулсны үр дүнд Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэд ажлын байртай болж, амьжиргаагаа дээшлүүлэх боломж бүрдэнэ.

Эх сурвалж: Тусгай хамгаалалттай газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж