Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, төслөөс санаачлан анх удаа зохион байгуулж буй уг наадамд Хөвсгөл аймгийн үндэсний шагайн харваан 11 багийн 99 харваач оролцон Хөвсгөл нуурыг зорин очиж буй жуулчид, аялагчдад үндэсний өв соёлыг таниулна.
Гадаад, дотоодын жуулчдыг татах аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болох энэхүү арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулснаар тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах юм.
Эх сурвалж: Тусгай хамгаалалттай газар