С.Батболд: Хотын захиргааг зарсан байсан

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

С.Батболд: Хотын захиргааг зарсан байсан

РДМ өнгөрсөн улиралд хэрэгжүүлсэн энэ байрлалаа хадгалана. Шугамыг Торрес тэргүүлэх бөгөөд түүний чанх ард нь шинэ залуу од Хазард найдвартай байрлана.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Хууль эрх зүйн орчныг шинэчлэхийг дэмжиж байгаа. Гэхдээ зөвшөөрөлгүй газар гэр баривал 200 мянга, хотод орж ирээд хороондоо бүртгүүлээгүй бол 200 мянган төгрөгөөр торгоно гэвэл бүтэхгүй. Төслөө татаж аваад хотод онцгой бүрэн эрхийг нь л өгчих. Өмчийнх нь хувьд, хот төлөвлөлт, төсвийнх нь хувьд эрх мэдлийг өгөх хэрэгтэй.  Хот өмчийн эрх мэдэл, санхүүгийн эрх мэдэл дээр оршино. Зарим гишүүн хотын даргад сайдын эрх мэдэл өгөх хэрэгтэй гэж хэлж байна лээ, ингээд хот хөгжихгүй.

Дагуул хот  бий болгох тухай ярьж байна. Дагуул хотыг бий болгоё гэвэл Үндсэн хуульдаа эрх зүйн орчинг нь бий болгох ёстой. Тийм гацаатай юман дээр дагуул хот гэж оруулж ирээд яах юм.

УИХ-ын дарга М.Энхболд: Хотын өмчийг хотын дарга байхдаа би шийдсэн, өрийг шийдээд явж байна. Та нар Засгийн эрх барьж байхдаа хотод төвлөрүүлдэг хөрөнгийг яасан юм, юу бүтээсэн юм.  Өндөр өртөгтэй хөрөнгөөр хэдэн уулзвар л янзалсан байх.

Хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан байсныг та нар дөрвөн жил нам дарсан. Одоо шинэчилье гээд оруулаад ирэхээр төслөө татаж ав гэх.

Хотын дарга С.Батболд: Нийслэл өөрийн мэдлийн өмчтэй, 2.1 их наяд төгрөгийн хөрөнгөтэй байгаа. Таны яриад байгаа санаа зовоосон асуудлууд бүгд туссан.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Хот үйлчилгээнээсээ авдаг татвартай болох талаар эрчтэй ажиллавал. 10 хувийн татвараас 2 хувийг ядаж хот төвлөрүүлдэг байх ёстой юм биш үү?.

Хотын дарга С.Батболд: Хот албан татвартай байж болно. Одоогоор архи дарс, зочид буудлын  үйлчилгээн дээр байгаа. Хууль баталж өгвөл дэмжинэ.

УИХ-ын гишүүн Л.Болд: Нийслэлийн иргэдийн хурал бие даасан шийдвэр гаргах юм байна. Өмнөх зохицуулалтаасаа ямар ялгаатай юм. Цаашдаа ямар эрх мэдэл нэмэгдэх вэ. Энэ хууль батлагдвал нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэх ёстой, өнгөц байна. Гэр хорооллын хөгжил тулгамдсан асуудал. Нүхэн жорлонг нийслэлээс зайлуулах эрх зүйн орчин гаргах ёстой.

Гаазртай, зам талбайтай холбоотой олон асуудал бий. Нийслэл цөөхөн талбайтай, тэдгээр нь бүгд граш боллоо. Төв талбай дээрээ машины ил парк хийдэг хэдэн улс байна. Нийслэлийн захиргааны байрыг хувьчлах асуудал байсан юм аа гэдэг ноцтой асуудлыг сая ярилаа. Энэ үнэн үү, одоо хэний өмчлөлд байна вэ?

Хотын дарга С.Батболд: Нийслэлийн өмнөх удирдлагууд Ханын материалын орчимд хотын захиргаа барихаар 230 сая долларын концессын гэрээ байгуулаад явсан байсан. Одоохондоо гурван давхар барилга болж байна.

Өмнөх удирдлагууд “Голомт” “Бодь” групптэй гэрээ хийгээд захиргааны байрыг зарсан. Шүүх дээр маргаан явж байна. Энэний оронд байр сав барина гэсэн гэрээтэй. Нийслэлийн өмчөө яаж буцааж авах вэ гэдэг чухал болоод байна.

230 сая ам.долларын концессын гэрээ байгуулсан компани нь шүүх дээр гомдол гаргасан.

Улаанбаатар хотод авто машины зогсоол хүнд байгаа. Талбайг тойрсон төр захиргааны олон байгууллага байгаа учраас цаашдаа орчин үеийн стандартад нийцсэн усан оргилуур, амралт барина. Өнөөдрийн нөхцөлдөө тохируулаад зогсоол барьсан гэсэн хариулт өглөө.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж