Наадмаар ажлын 4 хоног амарна

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Наадмаар ажлын 4 хоног амарна

Рианна амралтын өдрүүдээ сэтгэл хангалуун сайхан өнгөрүүлж байгаа бололтой.

Ерөнхийлөгчийн сонгуулийн  дахин санал хураалт долдугаар сарын 7-ны Баасан  гаригт явагдана. Тиймээс ирэх Баасан гаригийг бүх нийтийн амралтын өдөр болгосон байна. Түүнлэн Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ажлын дөрөв хоног амрах аж. Учир нь хуулийн дагуу Үндэсний их баяр наадмаар ажлын 5 хоног амардаг бөгөөд энэ жилийн тав хоногийн амралтын нэг өдөр нь Бямба гарагт таарч байгаа аж.  Гэхдээ Засгийн газар хуралдаж амралтын хоногийг урагшлуулах шийдвэр гаргаж магадгүй гэсэн хүлээлт иргэдийн дунд байна.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж