Д.Сумъяабазар өрхийн эмнэлэгт шаардлагатай аппаратыг олгов

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар өрхийн эмнэлэгт шаардлагатай аппаратыг олгов

Өнгөрсөн жил Зимбабвегийн Засгийн газар Энэтхэг болон Хятадын дэмжлэгтэйгээр энэ ордоос олборлолт хийж байсан хоёр компанийн алмааз чулуу экспортлох зөвшөөрлийг хориглосон байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тойрогтоо ажиллах үеэр Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороод болох 8, 10, 12, 21, 28 дугаар хорооны өрхийн эмнэлэгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж гардууллаа. Үүнд сорьцын хөргөгч, Центрифуг аппарат  тус бүр дөрвийг гардуулсан юм. Мөн өрхийн хоёр эмчид гадаадад сурах сургалтын батламж гардуулж, цагаан нөмрөгтэй, алтан гартай эмч нарт ажлын амжилт хүслээ.

Өрхийн эмнэлгийн эмч нарын хувьд гадаадад суралцаж, мэргэжлээ дээшлүүлэх, мөн туршлага солих зэрэг боломж олддоггүй аж. Одоо харин ийм боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж