Шатахууны сав дэлбэрснээс болж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Шатахууны сав дэлбэрснээс болж амиа алджээ

УИХ-ын дарга З.Энхболдтой Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Дашдорж, П.Оюунчимэг нар өнөөдөр үдээс өмнө уулзаж төрийн өндөр дээд албанд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

”Нефть хангамж”-ийн хашаанд шатахуун ачдаг автомашины шатахууны сав дэлбэрч 2 хүн гэмтлээ” гэсэн дуудлага энэ сарын 29 буюу өчигдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаа нар осол болсон газар очиход  тус байгууллагын хашаанд ХУД-ийн гуравдугаар хороонд оршин суугч, 39 настай Г гэгч залуу,  ЧД-ийн 15 хороонд оршин суугч 34 настай  Б  нарын гал, хөл нь хугарч, хүндээр гэмтсэн байжээ. Тэд  ‘FAW” автомашины шатахуун тээвэрлэх савны тагны боолтыг  “Ken” тасдагчаар таслахаар гэж оролдож байх үед шатахуун тээвэрлэх хоосон сав дэлбэрсэн байна. Тэднийг ГССҮТөвд тэр даруйд нь хүргэсэн ч Г шархаа даалгүй нас баржээ. Харин Б-ын бие нь хүнд байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж