800 гаруй мал хорогджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

800 гаруй мал хорогджээ

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

800 гаруй мал хорогджээ

Энэ жилийн Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг “Гепатитийн халдвар таны бодсноос ч илүү ойрхон байна!” гэсэн уриан дор зохион байгуулж байгаа аж.

Энэ сарын 28-ны  орой Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй салхи шуурга гарч,  аянга, дуу цахилгаантай аадар бороо орсны  улмаас Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын  14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгууд цахилгаангүй болж,  20 гаруй айлын  гэр, хашаа  нурж, нэг айл усанд автан, 800 гаруй мал хорогдоод байна.

Цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан мэдээлэл авангуут Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг  томилогдон,  24 цагийн  турш  ажиллаж, тог цахилгаангүй байгаа аймгуудыг яаралтай эрчим хүчинд холбохоор газар дээр нь ажиллаж , сэргээн  засварлах ажил шуурхай хийгдэж  байгаа аж. Одоогийн байдлаар  зургаан тулгуур  шонг суурилуулаад байна. Энэ ажилд  Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн нийт 75 инженер техникийн ажилтан, 29 машин механизм ажиллаж байгаа бөгөөд  Улаанбаатар хотоос зориулалтын машин механизмаар бетон тулгууруудыг тээвэрлэж, гэмтэл гарсан газруудад хүргэжээ.

 Цахилгаан дамжуулах агаарын шугамын нэг тулгуур бетон шон л гэхэд 26 метрийн урттай, 5.5 тонн жинтэй байдаг юм байна. Энэхүү шонг 32 м/с хурдтай салхинд  тэсвэртэй байхаар тооцоолон суулгаж байгаа учраас засварын ажилд багагүй цаг орж байгааг мэргэжилтнүүд ярьж байна.

Байгалийн гамшигт  өртөж, хугарч унасан төмөр бетон тулгууруудыг анх 1980 онд суурилуулсан бөгөөд нийтдээ 37 жил ашиглагдаж, хуучирч муудсан тулгурууд байжээ.

Л.ХАЛИУ

"Болор дуран"-аар шалгав.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-30

дэмийрэгчид энд ажиллаж чадахгүй чацгаа гойжуулна шүүдээ

Чанар авлигал 2017-06-30 27.123.214.108

ямар ч чанаргүй хятадын төмрөөр хийсэн эдүүд сзүлийн үед ингээд салхи борооны ая даахгүй хэмхэрээд байгаа юмаа Социализмын үед хийсэн төмөр шонгууд одоо хүртэл хэвээрээ данхайгаад байж л байна Чанар гэж үүнийг л хэлээд байгаа юм Чанарын 10 хувийг авлигад авчихаар ийм л үр дүн гарна л даа

Зочин 2017-06-30

хөөрхий эрчим хүчнийхэнийг харсан чинь аргагүй л ажиллаж байна аа ардууд аа юм хийж байгаа хүмүүст лийн сэтгэдэмжлэг өгөөчээ "ХА" чамайг үхэх гэж байхад эмч туслана гэрт чинь цахилгаангүй болоход эд тусална санаа чинь хоосон ардчилагч байна

Зочин 2017-06-30 103.26.193.109

ХАМГИЙН ЭХНИЙ ЗУРАГ ЯАЖ БАЙГАА ЮМБ БААХАН М А Л ТОГОНД ЦОХИУЛЖ АЛААД АЖИЛ ЯВДЛЫГ НЬ ГҮЙЦЭЭЖ БАЙГАА БАЙДАЛ УУ

Зочин 2017-06-30 103.26.193.109

ХАМГИЙН ЭХНИЙ ЗУРАГ ЯАЖ БАЙГАА ЮМБ БААХАН [Хориотой Үг] ТОГОНД ЦОХИУЛЖ АЛААД АЖИЛ ЯВДЛЫГ НЬ ГҮЙЦЭЭЖ БАЙГАА БАЙДАЛ УУ

Ха 2017-06-30 183.81.171.150

Бурууг бусдад тохдог монгол зан Ямар ч албан газар болзошгуй аюул гамшгийг урьдчилан тооцолж байх учиртай Тиймээс л тереес жил бур тодорхой тесев батлан засвар уйлчилгээ хийдэг Иддэг худлаа ярьдаг нь ихэссэн енеегийн монголд ечуухэн салхи л уусэхэд гамшиг болдог нь гэм биш зан болох шинжтэй Еерсдийн бурууг еерсдее л хариуцаж сур хулгайчуудаа