"Гүтгэлгийг баримттай дэлгэнэ"

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

"Гүтгэлгийг баримттай дэлгэнэ"

Зүүн бүсийн хурдан морьдын уралдааны шүдлэн барианы зурхайд орж ирээд байна. 488 хурдан үрээ шандас шалгаснаас Сүхбаатар аймгийн Дарьганга сумын ААУяач Гүрдагвын Нямцэрэнгийн хар үрээ түрүү магнайд хурдаллаа.

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хүчингийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл сошиалаар тарсан. Энэ асуудалтай холбоотойгоор түүнээс дараах тайлбарыг авлаа.

Тэрбээр “Сонгууль дууссаны дараа гүтгэлэг дуусах байлгүй дээ. Сошиалаар тарааж байгаа бичлэг дээр тэр хүн цаашаа хараад суучихсан, хоолойны өнгийг нь өөрчилсөн, нэр ус нь тодорхойгүй байдаг. Бичлэгийг анх 30, 40 дагагчтай хуурамч хаягнаас зохион байгуулалттай тараасан байгаа юм. Тэр хаягийг нь цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Би “Намайг гүтгээд байна” гэж хэлэх биш гүтгэлэг гэдгийг нь баримттайгаар дэлгэнэ. Одоохондоо тэр эзэн биегүй хаягны асуудал ойлгомжгүй байгаа тул цаг хугацаа хэрэгтэй байгаа. Хүмүүс эргэлзэж байгаа байх. Зарим нь ‘Женко’-гийн талаар мэдээлэл хийгээд, ийм юм боллоо гэж таамаглаж байгаа. Зарим нь Д.Гантулга ‘Залуу хүн юм чинь магадгүй’ гэсэн бодолтой байгаа. Ийм үед би гарч ирээд “Гүтгэлэг байна” гэж ярихаар хэн итгэх вэ дээ. Цаад хүмүүс нь итгүүлэхгүй байхын төлөө ажиллана. Тэгэхээр хаяг нээсэн эзнийг олж, гүтгэлэг гэдгийг нь баримттайгаар нотолно”  гэв.

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж