Трамп, Путин нарын анхны уулзалт Хамбургт болно

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Трамп, Путин нарын анхны уулзалт Хамбургт болно

Анхны Монголын сайхан бүсгүй уралдааныг 1989 онд зохион байгуулахад тэмцээнийг санаачлагчдад үзэл суртлын багагүй бэрхшээлүүд тулгарч байсан гэдэг.

Ирэх долоо хоногийн сүүлээр буюу долдугаар сарын 7-8-нд Германы Хамбург хотноо “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт болох гэж байна.

Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар уулзах болсныг Кремль болон Цагаан ордон нотоллоо. Энэ нь Трамп, Путин нарын анхны нүүр тулсан уулзалт болох юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ нөлөөлсөн эсэх талаар ихээхэн ярьж бичиж байгаа, тэр бүү хэл Трампын зөвлөх энэ асуудлаар албан тушаалаасаа огцорсон. Тиймээс энэ уулзалт олон хүний анхаарлыг татаад байна.

“Их-20”-ийн уулзалтад БНХАУ-ын дарга Си Жиньпин оролцох бөгөөд үүнээс өмнөх хоёр хоногт нь Германд албан ёсны айлчлал хийнэ хэмээн Хятадын Гадаад хэргийн яам өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж