Ирэх долоо хоногийн сүүлээр буюу долдугаар сарын 7-8-нд Германы Хамбург хотноо “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт болох гэж байна.
Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар уулзах болсныг Кремль болон Цагаан ордон нотоллоо. Энэ нь Трамп, Путин нарын анхны нүүр тулсан уулзалт болох юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ нөлөөлсөн эсэх талаар ихээхэн ярьж бичиж байгаа, тэр бүү хэл Трампын зөвлөх энэ асуудлаар албан тушаалаасаа огцорсон. Тиймээс энэ уулзалт олон хүний анхаарлыг татаад байна.
“Их-20”-ийн уулзалтад БНХАУ-ын дарга Си Жиньпин оролцох бөгөөд үүнээс өмнөх хоёр хоногт нь Германд албан ёсны айлчлал хийнэ хэмээн Хятадын Гадаад хэргийн яам өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
А.ТУЛГА