Тэрүнофүжи: Өөрийгөө хэр хол явахыг хармаар байна

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи: Өөрийгөө хэр хол явахыг хармаар байна

Дэлхий тэр чигээрээ олимпоор амьсгалж байх энэ үед манай улсад болох нэгэн чухал тэмцээний сугалаа өнөөдөр боллоо.

2015 оны тавдугаар сарын 27-ны өдөр Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд озэки /монгол бөхийн арслан цолтой дүйнэ/ цол гардуулсан билээ. Тухайн үед 1989 оноос хойш төрсөн залуу бөхчүүдээс озэки цол хүртсэн анхны залуу бөх нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болж байсан гэдэг. Түүнээс хойш олон олон барилдаанаар монголчуудаа баярлуулсаар ирсэн юм. Өнгөрсөн гуравдугаар сарын барилдаанд түүнийг давахад япончууд “Монгол руугаа зайл” хэмээн хашгирч дургүйцлээ илэрхийлсэн нь тухайн үедээ л шуугиан тарьж байсан гэдэг. Харин өнгөрөгч тавдугаар сарын башёг тэрбээр 12 даваа гурван унаатайгаар өндөрлүүлсэн билээ. Ингээд түүний “taishu.jp” сайтад нийлэгдсэн ярилцлагыг орчуулан хүргэе.

-Харүбашёгийн дараа нутаг буцаж, өвдөгөө эмчлүүлсэн гэсэн үү?

-Харүбашёгийн дараа хоёр долоо хоног орчим хугацаагаар Монголдоо очиж эмчилгээ хийлгээд ирсэн. Тэгсний ачаар биеийн байдал дээрдэж байна. Хоолны дэглэм барьж, хөнгөн дасгал хийж байгаа. Одоогоор 11 кг орчим жин хаясан. Харүбашёгийн дараа алхаж ч чадахгүй байсан учраас өвдгөндөө хэт ачаалал авахгүйн тулд жин хасах зорилго тавьсан байгаа.

-Өмнөх башёгийн 14 дэх өдрийн барилдаанд Готошёогикүтэй барилдаж давсан. Тэр үед үзэгчид янз бүрийн үгээр доромжлон хашгирч байлаа. Гэтэл та башёгийн сүүлийн өдөр хоёр дараалж унасан байдаг. Тухайн үед гэмтлийн талаар нэг ч удаа дурсаагүй шүү дээ?

-Би одоо юу ч ярьсан бай шалтаг төдий болох учраас тэр талаар ярьмааргүй байна. Өөрөө л муу барилдсан учраас тэр талаар ярих шаардлагагүй байх. Одоо ярих зүйл гэвэл өмнөхөөсөө сургамж авч, цаашид илүү хичээх юм. 2015 оны зуны башёд сэкивакэ цолтойгоор анх удаагаа түрүүлж, ёкозүна болсон. Түүнээс хойш дээд зиндаанд барилдаж байгаад 2016 оны нацүбашёд хоёр удаа даваад 13 дараалж унасан. Тэр үед яаж ч хичээгээд сайн барилдаж чадаагүй юм. Тиймээс энэ удаа янз бүрээр хэлүүлсэн ч гэсэн аль болох олон унахгүйг л хичээсэн.

-Башёгийн сүүлийн өдөр дэвжээнд байхад чинь “Монгол руугаа зайл” гэх зэргээр үзэгчид хашгирч байсан. Та түүнийг сонссон уу?

-Башё дууссаны дараа хэвлэл мэдээллээс л сонссон. Тэр талаар заавал ярих хэрэгтэй гэж үү. /хэсэг чимээгүй болов/. Ний нуугүй хэлэхэд, сонссон.

-Дэвжээнд барилдах танд амаргүй байсан байх. Үүнээс гадна, бие махбодио ч бүрэн бэлтгэж чадаагүй байсан уу?

-13 дахь өдрийн барилдаанд /какарютай/ хуучин гэмтлээ сэдрээсэн нь миний хариуцлагагүйнх. Ийм зүйлийг хүмүүсийн өмнө ярих шаардлагагүй гэж бодсон. Тэгээд л одооноос бие махбодьдоо анхаарч байгаа хэрэг.

-Тийм байх нь ээ. Таны энэ шийдвэрт яг юу нөлөөлсөн юм бэ?

-Озэки болсноос хойшхи хоёр дахь башёд /2015 оны намар/ Кисэносатотай барилдах үедээ баруун хөлнийхөө өвдгөө гэмтээсэн. Тэр л нөлөөлсөн хэрэг. Бэртэл авах хүртлээ “яаж ч барилдсан ялах” юм шиг сэтгэж явлаа. Бие бялдар, дасгал сургуулилтдаа эрдэж, зоригтой барилддаг байсан юм. Харин тэр барилдааны дараа “за болохгүй болж байгаа юм байна шүү” гэсэн анхны мессежээ авсан. Гэмтэл, бас өөрийн сүмо дахь үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй бол болохгүй нь гэж бодсон хэрэг.

-Цол нэмэх үедээ, нэрээ “Тэрүнофүжи” болгож өөрчилсөн байх аа?

-Шёовагийн ёкозүна “Тэрүкүни” болон багшийн “Асафүжи”-гийн нийлбэр. Үүний ачаар л дараа жилийнх нь харүбашёд сүмо бөхийн хамгийн дээд зиндаанд орж барилдаж чадсан гэж боддог шүү. Тэр жил анхныхаа башёд /нэгдүгээр сар/ анхны барилдаанаа ахлах сургуульд манай доод анги байсан Ичиноёотай хийж билээ. Ичиножёо нацүбашёд /тавдугаар сар/ сайн барилдаж, намрын башёд /есдүгээр сар/ зиндаа өгсөн гарч ирсэн. Дараа нь Эндо. Ичиножёогоос нэг башёгийн сүүлд гарч ирээд л ижил зиндаанд барилдаж эхэлсэн. Сүмо бөхтэй холбоотой бүхий л мэдээлэл зөвхөн тэдний тухай байв уу гэмээр л гайхалтай байсан.

-Танд гомдолтой байсан уу?

-Тийм зүйл огтхон ч бодоогүй. Хөөрхөн дүү минь юм чинь /инээв/. Гэхдээ Ичиножёо /1993/, Эндо /1990/ нарыг сүмогийн дэвжээнд хүч түрж гарч ирсэнээс хойш тэднийг хүчтэй сүмочид гэж харах болсон. Дараа нь Такаясү бас гарч ирсэн. 1991 онд төрсөн Такаясү жьюрёо зиндаанд гарч ирсэнээс хойш бид хамтдаа бэлтгэл сургуулилт хийх болсон юм. Нарүто дэвжээ чанга дэгтэй, хүнд бэлтгэн сургуулилттай гэдгээрээ танигддаг. Тийм ч учраас Харүбашёд 12 даваад озэки цол авах болзолоо хангасан байх. 1990-ээд оноос хойш төрсөн хэн ингэж зиндаа өгсөж байсан юм бэ.

-Тийм үү. Та ч гэсэн тогтмол сургуулилт хийсний дүнд 2015 оны харүбашёд шинээр гурван зиндаа өгссөн. Тэр башёд эхний өдрөөс нь эхлэн долоо дараалан давсан байдаг?

-Аминишики озэки ч гэсэн долоо дараалан түрүүлж байсан шүү дээ. Сайн, муу янз бүрийн л зөвлөгөө авч байлаа. Тухайн үед тэр эрчээрээ хамтдаа ялаад байвал болохоор юм шиг санагдаж байв. Гэтэл найм дахь өдрийн барилдаанд Аминишики озэки Кафүсэкид, харин би Кисэносатод ялагдсан. Маргааш өглөө нь сургуулилт хийж байхдаа “Аминишики озэки ялагдчихаар нь би ч гэсэн ялагдсан” гээд тоглоом шоглоом болгон ярьж билээ. Гэтэл 10 дахь өдрийн барилдаанд Аминишики баруун өвдгөө гэмтээж, тэр даруйдаа эмнэлэгт хүргэгдэж, маргаашнаас нь башёг өнжсөн дөө. Тэр үед Аминишикигийн төлөө яасан ч ялагдахгүй юм шүү гэж бодсон. Тэр эрчээрээ барилдаад 13 дахь өдрийн барилдаанд Хакүхо аваргыг анх удаа давсан. Энэ башёд 13 давсан маань Аминишикигаас урам зориг авсны ач юм болов уу гэж боддог.

-Тэгээд дараагийнх нь башёд 12 даваа гурван унаатайгаар анхныхаа ялалтыг аваад, озэки болсон биз дээ?

-Дэвжээний багш, хамт суралцдаг нөхөд минь бэлтгэл сургуулилт сайн хийлгэснийх байх аа. Ичиножёо, Эндо хоёрын сүүдэрт сайн нуугдсан нь ч болсон юм уу /инээв/. Ямар ч гэсэн тэр башён дараа “Озэки болно” гэсэн зорилго тавьж байсан ч, дэвшсэн зиндаандаа Гойэдод ялагдсан нь хамгийн харамсалтай барилдаан байсан. Одоо ч мартагддаггүй юм.

-Энэ зуны башёд таныг ямар барилдаан үзүүлэхийг үзэгчид хүлээж байгаа байх?

-Гэмтлээс хойш тогтмол амжилт гаргаж чадахгүй байгаа. Юун түрүүнд амжилт гаргахыг л хүсч байна. Саяхан сүмо барилдсан чинь үнэхээр хөгжилтэй байсан шүү. Өмнө нь ингэж ер бодож байсангүй. Магадгүй ойрд барилдаагүй учраас тэр байх. Намайг озэки болоход хэвлэл мэдээллийнхэн гээд маш олон хүмүүс дэмжиж байсан. Гэмтэл авсны дараа эргэн тойрны хүмүүс…. Намайг энэ үед ч гэсэн дэмжиж байсан хүмүүсээ би хэзээ ч мартахгүй, үргэлж санаж явах болно. Тэдгээр хүмүүсийнхээ төлөө илүү сайн хичээж барилдах болно. Өөрийгөө хэр хол явахыг харахыг хүсч байна.

Эх сурвалж: mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж