Баянхошуунд нийслэлийн захиргааг байгуулна

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Баянхошуунд нийслэлийн захиргааг байгуулна

Английн хөлбөмбөгч Дэвид Бэкхэм хөлбөмбөгийн тоглолтоор Америкт байж байгаад Лондонд иржээ. Тэрбээр сүүлийн үед цаг зав багатай байгаа ч хайрт эхнэр Викториа болон өхөөрдөм охин Харпертайгаа хамт өдрийн хоол идсэн аж.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойших 23 жилийн хугацаанд эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд тодорхой хэмжээнд өргөжин хөгжсөн.

Улаанбаатар хот нь 9 дүүрэг, 152 хороотой, хөдөлмөрийн насны хүн амын тоо 981.456, жил тутам шилжиж ирэгсдийн тоо 30.297-д хүрсэн байна.

Нийслэлд нийтдээ 43.490 аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа 68.425 аж ахуйн нэгжийн 63 хувь нь аж. Хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн 1990-ээд оноос хойш эхэлж тасралгүй үргэлжилсээр өдгөө нийслэлд байнга болон түр оршин суугчдын тоо 1.372 сая буюу манай улсын нийт хүн амын 46.8 хувьд хүрчээ.

Иймээс хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх агуулгыг суулгасан аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Социализмын үед Дархан, Эрдэнэ зэрэг том хот байгуулсан, гэтэл өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нэг ч хот байгуулж чадсангүй.

Монгол Улсын дархлаа хөдөөд бий. Хөдөө нэн тааламжтай байх ёстой. Зөвхөн хот нэн тааламжтай байвал Америк шиг юм болох вий. Нийслэлийн утаа, төвлөрөл, түгжрэлээ яаж сааруулах вэ?

Хотын дарга С.Батболд: Хотын төвлөрлийг сааруулахад нийслэлийн төрийн захиргааны төв байгууллага, дэд төвийг зарим дүүрэг, дагуул хотод байршуулах талаар төсөлд тусгасан.  

Одоо Улаанбаатар хот ганцхан дэд төвтэй, Сүхбаатарын талбайг тойрсон. Энэ хууль шинэчлэгдэн батлагдсанаар найман дэд төвтэй болно. Баянхошуунд дэд төв байгуулаад дэд бүтцийг татаад захиргааны байгууллагыг шилжүүлнэ. Дагуул дэд хотыг үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлье.Дэд төвүүдэд байгуулсан үл хөдлөх хөрөнгийг мөн татвараас чөлөөлье, үйлдвэрийг мөн дагуул хот руу шилжүүлбэл татвараас хөнгөлөхөөр зааж өгсөн.

Хэт төвлөрлийг сааруулахын тулд аймгуудыг хөгжүүлэх шаардлага байгаа.

Улаанбаатар хотын захын дүүргүүдэд малтай иргэд амьдардаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд тодорхой зоонд чөлөөт бүс бий болгоод хөдөө аж ахуйн экспортод чиглэсэн бодлого барьж ажиллахаар заасан гэсэн хариулт өглөө.

Мөн энэ үеэр хууль шинэчлэгдэхээр хот, дүүрэгт төрийн үйлчилгээг хүргэж байгаа албан хаагчдын цалинд өөрчлөлт орох уу гэдэг асуудлыг гишүүд хөндлөө.

Хотын дарга С.Батболдын тайлбараар бол нийслэлийн төр захиргааны байгууллагад ажилладаг хүмүүсийн цалин яам, агентлагийнхнаас бага. Ажлын ачаалал нь өндөр аж. Тиймээс нийслэлийн төрийн захиргааны албан хаагчдын ангилал зэргийг яам агентлагтай, дүүрэгт ажиллаж байгааг аймагтай зэрэгцүүлж адилтгах шарадлагатай гэж үзэж буй юм байна. Ингэснээр дүүрэг дээр гарч байгаа доголдол арилна. Төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардагатай. Үүний тулд нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлж байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутны хөнгөлөлтөд шаардлагатай хөрөнгийг нийслэлийн төсөвт суулгах бус Засгийн газар хариуцдаг байх. Жилдээ үүнд 100 тэрбум орчим төгрөгийг нийслэлийн төсвөөс зарцуулдаг. Хэрэв ийм өөрчлөлт орвол хот авто замаа барихаас эхлээд шаардлагатай бүтээн байгуулалтад дээрх хөрөнгийг зарцуулах бололцоотой болох ажээ.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж