Өвчтөнд мэс засал хийж байсан эмч зурагтаар хөлбөмбөгийн тоглолт үзсэн бичлэг YouTube сувгаар цацагдсан нь шуугиан тарьж байна. Хэрэг Чилийн нэгэн эмнэлэгт гарсан юм.
Энэ өдрүүдэд ОХУ-ын Казань хотод Хөлбөмбөгийн холбоодын цомын төлөө тэмцээн болж байгаа юм. Зургадугаар сарын 28-ны өдөр Чили болон Португалийн шигшээ багийн хоорондын тоглолт болсон бөгөөд хөлбөмбөгийн хорхойтон эмч өөрийн багийн тоглолтоо үзэхгүй байж чадсангүй.
Чилийн парламент энэ үйлдэл нь эмчийн ёс зүйг ноцтой зөрчсөн гэж үзэн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Энэ тоглолтод Чилийн баг Португалийн багийг хожиж хагас шигшээд шалгарсан.
А.ТУЛГА