Путинд сонирхолтой асуулт тавьсан хүү алтан утастай болжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Путинд сонирхолтой асуулт тавьсан хүү алтан утастай болжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Путинд сонирхолтой асуулт тавьсан хүү алтан утастай болжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 15-ны өдөр телевизийн шууд эфирээр иргэдтэйгээ ярилцлага хийсэн билээ. Энэ үеэр Данила Прилепа хүү Путинд хамгийн сонирхолтой асуулт тавьсан хүнээр тодорч, “Caviar” компани түүнд алтан утас бэлэглэжээ.

Данила Прилепа ерөнхийлөгчийн алтан хөрөгтэй алтан iPhone 7 утас авсан байна. Тэрбээр “Би ийм зүйл болно гэж бодсонгүй. Энэ утас ерөнхийлөгч бид хоёрын уулзалтыг санагдуулах болно. Би үүгээр маш их бахархаж байна. Энэ утсыг би зарахгүй. Миний хувь маш үнэтэй дурсгал” гэв.

Алтан iPhone 7 утасны үнэ 184 мянган рубль бөгөөд 32 гегабайтын санах ойтой ажээ. Данила Прилепа №1 дугаартай утасны эзэн болов. Тус утас нь 84 ширхэг байгаа гэнэ.

Сонирхуулахад, Данила Прилепа нь ерөнхийлөгчөөс “Авилгатай тэмцэх үйл ажиллагаа яагаад үр дүнгүй байна вэ?” гэж асуусан. Мөн хүү зарим нэг асуудалд өөрийн байр сууриа илэрхийлсэн билээ. Тухайлбал, Дотоод Хэргийн яамны ажилтнуудад орон сууц олгох асуудал удаашралтай байна. Гэрийн хорио үр дүнгүй байна гэв.

Асуултын хариуд Путин авлигын асуудал хурцадмал байгааг хүлээн зөвшөөрч, зөрчил гаргасан хэн бүхэн шийтгэлгүйгээр үлдэх ёсгүй гэдгийг тодотгов. Мөн тэрбээр Дотоод хэргийн яамдын ажилчдад орон сууц олгох асуудлыг шийдвэрлэх болно гэж амлалт өгсөн юм.

Бэлтгэсэн: Ц.УРАН

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-30 172.58.140.131

« Голова колхоза У нас две новости одна плохая одна хорошая С какой начать \nКолхозники С плохой \nГК У нас неурожай придется зимой жрать говно \nК А какая хорошая \nГК Говна у нас навалом можете не экономить »

Путинээс ч мундаг хүн Монголд бий л дэ 2017-06-30 65.49.68.192

Монгол хүний гойд ухаан хүн чанар онцгой чадвар бол гайхамшиг Гагцхүү сүүлийн үеийн даяаршил хоол хүнсний өөрчлөлт гадны шашны хорт гажиг зэрэг олон сөрөг үр дагавараас болж дээрхи чанарууд алдагдаж эхэлсэн Нам дотроо талцдаггүй жудагтай удирдлагаа хүндэлдэг намын хүн л Монгол улсыг тогтвортой гадны улсуудад итгэл төрүүлэхүйцээр авч явна

Зочин 2017-06-30 103.229.120.193

Путин мундаг шүү Манай ерөнхийлөгч бол ийм ч юм сэтгэж чадахгүй ПУТИН ШИГ БАЙЛ ДАА гэдэг ҮНЭН ҮГ ШҮҮ