Путинд сонирхолтой асуулт тавьсан хүү алтан утастай болжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Путинд сонирхолтой асуулт тавьсан хүү алтан утастай болжээ

Путинд сонирхолтой асуулт тавьсан хүү алтан утастай болжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 15-ны өдөр телевизийн шууд эфирээр иргэдтэйгээ ярилцлага хийсэн билээ. Энэ үеэр Данила Прилепа хүү Путинд хамгийн сонирхолтой асуулт тавьсан хүнээр тодорч, “Caviar” компани түүнд алтан утас бэлэглэжээ.

Данила Прилепа ерөнхийлөгчийн алтан хөрөгтэй алтан iPhone 7 утас авсан байна. Тэрбээр “Би ийм зүйл болно гэж бодсонгүй. Энэ утас ерөнхийлөгч бид хоёрын уулзалтыг санагдуулах болно. Би үүгээр маш их бахархаж байна. Энэ утсыг би зарахгүй. Миний хувь маш үнэтэй дурсгал” гэв.

Алтан iPhone 7 утасны үнэ 184 мянган рубль бөгөөд 32 гегабайтын санах ойтой ажээ. Данила Прилепа №1 дугаартай утасны эзэн болов. Тус утас нь 84 ширхэг байгаа гэнэ.

Сонирхуулахад, Данила Прилепа нь ерөнхийлөгчөөс “Авилгатай тэмцэх үйл ажиллагаа яагаад үр дүнгүй байна вэ?” гэж асуусан. Мөн хүү зарим нэг асуудалд өөрийн байр сууриа илэрхийлсэн билээ. Тухайлбал, Дотоод Хэргийн яамны ажилтнуудад орон сууц олгох асуудал удаашралтай байна. Гэрийн хорио үр дүнгүй байна гэв.

Асуултын хариуд Путин авлигын асуудал хурцадмал байгааг хүлээн зөвшөөрч, зөрчил гаргасан хэн бүхэн шийтгэлгүйгээр үлдэх ёсгүй гэдгийг тодотгов. Мөн тэрбээр Дотоод хэргийн яамдын ажилчдад орон сууц олгох асуудлыг шийдвэрлэх болно гэж амлалт өгсөн юм.

Бэлтгэсэн: Ц.УРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж